loader

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт салбарынхаа тамирчдад хүндэтгэл үзүүллээ

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт 2017 онд спортын өндөр амжилт гаргаж, монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн яамны харьяа агентлаг байгууллагуудын дэргэдэх спорт хорооны тамирчдад өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Нөр их хөдөлмөр, хөлс, хүчээр эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж яваа тамирчдаараа бахархаж байна. Монголчуудынхаа итгэл сэтгэлийг ямагт бахархам амжилт, ялалтын мэдээгээр мялаадаг тамирчдынхаа цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсч байна” гэсэн юм.
Унгарын нийслэл Будапешт хотод болсон Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй 57 кг-д алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Сумьяа, 48 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн М.Уранцэцэг, Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн Д.Отгондалай болон Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглож Улсын харцага цол хүртсэн О.Хангай, Монгол Улсын начин цол хүртсэн Б.Серык нарын нийт 24 тамирчдад өнөөдөр ийнхүү салбарын сайд нь хүндэтгэл үзүүлэв.
Мөн Сүлд спорт хорооны дасгалжуулагч Н.Шийрэв, Хилчин спорт хорооны дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Н.Очирбат, Н.Бүрнээбаатар, Ж.Еркен нарыг салбарын шагналаар шагнаж урамшууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд