loader

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАСАН ХОРИХ БОЛОН БУСАД ТӨРЛИЙН СААТУУЛАХ БАЙРАНД COVID-19 ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ, ЗӨВЛӨМЖ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хорих болон бусад төрлийн саатуулах байранд COVID-19 тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлыг хангах болон тогтоон барих арга хэмжээний талаарх удирдамж бүхий баримт бичгийг COVID-19 өвчний тархалтын талаарх хамгийн сүүлийн үеийн нотолгоонд үндэслэсэн боловсруулжээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хорих болон бусад төрлийн саатуулах байранд COVID-19 тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний талаархбаримт бичиг, зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

 Хорих байгууллагын эрүүл мэнд нь нийгмийн эрүүл мэнд гэж тооцогддог. Хорих, саатуулах бусад байгууллагад COVID-19-ийн хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь дараах шалтгааны улмаас засгийн газар болон нийгмийн зүгээс ихээхэн бэрхшээл, сорилттой тулгардаг байна. Үүнд:

Тодорхой орны COVID-19 нөхцөл байдлаас шалтгаалан COVID-19-ийг хорих болон бусад баривчлан саатуулах байранд учруулах эрсдэл харилцан адилгүй байх боломжтой. Тухайн орон нутагт вирусын дэгдэлтгүй бүс нутагт вирусыг хаалттай орчинд нэвтрүүлэх эрсдэл нь хорих болон баривчлан саатуулах байрны ажилтнууд эсвэл саяхан вирус тархсан улс орон, нутаг дэвсгэрт байсан эсвэл тэр газраас буцаж ирсэн хүмүүстэй контакт үүсгэсэнтэй холбоотой байж болно. Европ дахь хэд хэдэн улс орнуудад вирусын тархалт олон нийтийн дунд эрчимжиж байгаа тул халдвар дамжих эрсдэл эрс нэмэгджээ.

Бүх улс оронд баримтлах үндсэн арга зам нь халдвар тээгчийг хорих болон баривчлан саатуулах байранд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, хорих байгууллага доторх тархалтыг хязгаарлах, хорих байгуулагаас гадагш нийгэмд тархах боломжийг багасгах явдал юм. Вирусын тархалт өндөртэй улс орнуудын хувьд эдгээр үйл ажиллагаа нь илүү төвөгтэй байх болно.

Хорих болон баривчлан саатуулах байгууллагууд нь хүмүүс (алба хаагчдийг багтаан) бие биетэйгээ ойрхон амьдардаг, хаалттай орчин юм. COVID-19-ийн шинэ тохиолдлыг илрүүлэх, удирдан зохион байгуулах, анхаарал халамж тавихад бэлтгэл, сэрэмжит бэлэн байдал байдал, хариу арга хэмжээ авах түвшинг нэмэгдүүлэх үүргийг улс орон бүр хүлээдэг. Улс орнууд COVID-19-ийн тохиолдол, дэгдэлтийг зохицуулахад нэгдмэл нэг тогтсон арга хэмжээ байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч нийгмийн эрүүл мэндийн янз бүрийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахад бэлтгэх ёстой. COVID-19-т улс үндэстэн дамнасан байдлаар тархалтаар тохиолдож болох вирусын халдварын дөрвөн  хувилбарыг тодорхойлсон тул улс орнууд тухайн орон нутгийн нөхцөл байдалд тохирсон арга барилыг сонгон хэрэгжүүлэх ёстой.

Төлөвлөлтийн зарчимууд ба хүний эрхийн талаарх анхаарах зүйлс

Онцгой байдлын төлөвлөлт нь эрүүл мэндийн зохих хариу үйлдлийн арга хэмжээг хангах, хорих байгууллагын үйл ажиллагааг эрүүл, аюулгүй, хүнлэг орчинд байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө төлөвлөлтүүд нь богино хугацааны, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон, хөрвөх шинж чанарыг агуулдаг хэдий ч, бүс нутгийн болон дэлхий дахиныг хамарсан цар тахлын вирусын тархалт нь тухайн орон нутгийн хүрээнээс хальж улс орны болон дэлхий дахины хүрээнд тархвал шүүхийн тогтолцоонд аюул учруулж, онцгой нөхцөл байдалд иргэний нийгмийн хэв журамд нөлөөлж болзошгүй юм.

Нэмж дурдахад хорих болон баривчлан саатуулах газруудын хувьд уялдаа холбоотой аюулгүй байдлын чиг үүргийг тасралтгүй хангах үйл ажиллагааны төлөвлөгөө байх ёстой.

Хорих болон баривчлан саатуулах байгууллагууд нь нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд, эрүүл мэндийн үйлчилгээний газруудтай түншлэлээ хөгжүүлэх нь нэн өндөр ач холбогдолтой байх болно.

Хүний эрхийн цар хүрээ нь COVID-19 өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээг тодорхойлоход чиглэсэн зарчмуудыг тодорхойлдог. Цар тахлын нөлөөлөлд өртсөн бүх хүмүүсийн эрхийг хангаж, нийгмийн эрүүл мэндийн бүхий л арга хэмжээг аливаа ялгаварлалгүйгээр авч хэрэгжүүлэх ёстой. Хорих болон баривчлан саатуулах газруудад байгаа хүмүүс COVID-19-ийн халдвар авах магадлал өндөртэй төдийгүй тэдний эрх зөрчигдөх магадлал өндөртэй байдаг. Ийм учраас COVID-19-ийн үед хорих болон баривчлан саатуулах газрууд хариу арга хэмжээ авахдаа хүний эрхийн хууль тогтоомж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн эрх зүйн олон улсын стандарт, хэм хэмжээнд баттай суурилсан арга хэмжээ авч, хүний эрхийг хүндэтгэх ёстой гэдгийг ДЭМБ нь дахин сануулж байна. Үүнд:

  • Хорих болон баривчлан саатуулах газруудад байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг юм.
  • Хорих болон баривчлан саатуулах газруудад байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэний нийгэмд байдаг ижил түвшинд, эрх зүйн байдлын хувьд ялгаварлан гадуурхалтгүйгээр хүргэх;
  • Хорих болон баривчлан саатуулах газруудад COVID-19-тэй холбоотой онцгой байдлын асуудлыг шийдвэрлэхдээ жендэрийг харгалзан үзэх асуудалд мэдрэмжтэй хандаж, тохирсон арга хэмжээг авах авч хэрэгжүүлэх;
  • Хорих ангиуд болон бусад цагдан хорих байгууллагууд цагдан хоригдож буй хүмүүсийнхээ хүний эрхийг дээдлэх, хүмүүсийг гадаад ертөнцөөс таслахгүй байх, хамгийн чухал нь мэдээлэл олж авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ зохих түвшинд хангах;
  • Эрүүгийн эрх зүйг хэрэгжүүлэх бүх шатанд, тухайлбал шүүхээс өмнөх болон шүүх хуралдаан, ял оногдуулах, ял шийтгэлийн дараах үе шатуудад хорихоос өөр төрлийн арга хэмжээ авах арга хэмжээг сайжруулах шаардлагатай байна. Хорихоос өөр төрлийн арга хэмжээг эрсдэл багатай хоригдогсод болон бусдыг халамжлах үүрэг хариуцлагатай хоригдогсдод давуу эрхтэйгээр ноогдуулах, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд асардаг эмэгтэйчүүдэд ноогдуулахыг нэн тэргүүнд анхаарч үзэх хэрэгтэй.
  • Үүнтэй адилаар, өндөр эрсдэлтэй хоригдогсдыг бусдаас тусгаарлахдаа хамгийн үр дүнтэй, саад багатай байдлаар тусгаарлаж, хамгийн алслагдмал нэг байрыг хамгийн эрсдэлтэй эмзэг бүлгийнхэнд зориулан бэлтгэх зохицуулалтыг хийх шаардлагатай.
  • Хорих болон баривчлан саатуулах газрууд нь шинээр ирж буй бүх хүмүүст халуурах, амьсгалын доод замын шинж тэмдэг илэрч буй эсэхийг шалгаж, эдгээр шинж тэмдэг илэрсэн эсвэл халдварт өвчтэй хүмүүст онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв тэдэнд COVID-19-тэй шинж тэмдэгтэй тохирох шинж тэмдэг илэрвэл эсвэл урьд нь COVID-19 оношлогдсон эдгэсэн ч шинж тэмдэг хэвээр байгаа бол цаашид цар тахлын шинжилгээ хийх боломжтой болтол эмнэлгийн тусгаарлалтад оруулах хэрэгтэй байдаг байна.
  • Хорих болон баривчлан саатуулах газруудад хоригдож буй хүмүүсийн сэтгэлзүйн болон зан үйлийн хариу үйлдэл нь иргэний нийгэмд хүмүүс хоорондын баримталдаг зай болон үйлдлээс өөр байх магадлалтай тул тэдэнд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, цар тахлын талаарх мэдээллийг ил тодоор өгч, тэдний гэр бүл, найз нөхөдтэйгээ холбоо барих хэрэгцээг нь баталгаатай хангаж байх ёстой.
  • Вирусаар халдварлах, бусдад тараах магадлалтай эрсдэл бүхий бүлгийн хүмүүсийг бусад нь гутаан доромжлох, гадуурхахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
  • Хорих болон баривчлан саатуулах байранд байгаа хүмүүсийг бусдаас тусгаарлаж эмнэлгийн хяналтад шилжүүлэх аливаа шийдвэр нь эмч, эмнэлгийн ажилтны шинжилгээ дүгнэлтэд үндэслэж, хууль тогтоомж, журам болон холбогдох удирдах албан тушаалтны шийдвэрийн албан ёсных байх ёстой.
  • Хорих болон баривчлан саатуулах байранд байгаа хүмүүсийг бусдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тусгаарлалтад оруулсан бол холбогдох гуравдагч этгээдэд энэхүү шалтгааныг мэдэгдэх шаардлагатай.
  • Хүмүүсийг аливаа төрлийн зүй бус эмчилгээнд хамруулахгүй байх, тухайн тусгаарлагдсан хүнтэй харилцахдаа тухайн нөхцөл байдалд тохирсон харилцаа холбооны арга замыг ашиглах (жишээлбэл, дүрс бичлэгийн аудио дүрсээр).
  • COVID-19-ийн дэгдэлтийг НҮБ-ын хоригдогдолтой харьцахад баримтлах наад захын стандарт (Нельсон Манделагийн дүрэм) оруулсан суурь дүрэм журмыг зөрчих үндэслэл болгон ашиглах ёсгүй, мөн үүгээр хязгаарлагдалгүй уг өвчний тархалтыг эрүүдэн шүүх эсвэл бусад хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрд халдсан эмчилгээ, шийтгэлд ашиглахгүй байх, удаан хугацаагаар ганцаарчлан хорихыг хориглох (өөрөөр хэлбэл 15 хоногоос дээш хугацаагаар); эмнэлзүйн шийдвэрийг хорих байгууллагын энгийн алба хаагчид бус зөвхөн мэргэжлийн эмч нар гаргаж болох бөгөөд тэдний шийдвэрийг үл тоомсорлож болохгүй, онцгой тохиолдолд гэр бүлийн холбоо барих хэрэгслийг тодорхой хугацаагаар хязгаарлаж болох боловч үүнийг хэзээ ч бүрэн хориглож болохгүй.
  • COVID-19-ийн дэгдэлт нь эрүүдэн шүүх болон бусад харгис, хүнлэг бус, хүний нэр төрд халдсан эмчилгээ, шийтгэлээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий бие даасан олон улсын болон үндэсний байгууллагуудын зүгээс хорих болон баривчлан саатуулах газруудад гадны хяналт шалгалт хийхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Эдгээр хяналтын байгууллагуудад Эрүүдэн шүүхээс хамгаалах конвенцийн Нэмэлт протоколын дагуу үндэсний урьдчилан сэргийлэх механизмЭрүүдэн шүүх болон бусад харгис, хүнлэг бус эсвэл хүний нэр төрийг гутаан доромжилж шийтгэхээс урьдчилан сэргийлэх дэд хороо ,Эрүүдэн шүүх болон бусад харгис, хүнлэг бус эсвэл хүний нэр төрийг гутаан доромжлох, шийтгэл амсуулхаас урьдчилан сэргийлэх Европын Хороо зэрэг байгууллагууд багтана.
  • COVID-19 өвчний тархалт бодитоор нүүрлэсэн нөхцөлд ч гэсэн дээрх хяналтын байгууллагууд тухайн байгууллагын хариуцсан чиг үүрэг эрхийн дагуу хорих болон баривчлан саатуулах байранд байгаа эрх чөлөөгөө хасуулсан бүх хүмүүстэй, түүний дотор ганцаарчлан хорьсон хүмүүсийн нөхцөл байдлыг хянахад аливаа нэвтрэх эрхийг нь хязгаарлаж болохгүй.

Хамрах хүрээ ба зорилтууд

Энэхүү баримт бичиг нь хорих байгууллагын менежмент ба хорихоос өөр төрлийн ял шийтгэлийн бусад арга хэмжээтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн эрх зүйн олон улсын стандарт, хэм хэмжээ, мөн хорих байгууллагын эрүүл мэндийн талаарх олон улсын удирдамж, түүний дотор дараах баримт бичгүүдэд суурилсан юм. Үүнд НҮБ-ын Хоригдлуудтай харьцах наад захын стандарт дүрэм (Нельсон Манделагийн дүрэм), НҮБ-ын эмэгтэй хоригдлуудтай харьцах дүрэм, гэмт хэрэгтэн эмэгтэйчүүдийг хорихоос бусад тохиолдолд авах арга хэмжээ (Бангкокийн дүрмүүд) насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх зүйн наад захын жишиг дүрэм (Бээжингийн дүрэм),  НҮБ-ын стандарт Хорихоос өөр төрлийн арга наад захын жишиг дүрэм (Токиогийн дүрэм) ба ДЭМБ-ын Хорих байгууллагын эрүүл мэндийн талаарх удирдамж (2014) Энэхүү баримт бичиг нь улс орнуудад тодорхой төлөвлөгөө боловсруулжах/эсвэл хорих болон баривчлан саатуулах газруудад COVID-19 өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ болох бэлэн байдал, урьдчилан сэргийлэх, хянах стратеги, эрүүл мэнд, онцгой байдлын төлөвлөлтийн илүү өргөн системтэй харилцан уялдаатай болгох, онцгой байдлын төлөвлөлттэй холбоотой үйл ажиллагааг нэгтгэхэд туслалцаа үзүүлэх зорилготой юм.

 Зорилтууд

  1. COVID-19 өвчний дэгдэлтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад чиглэсэн хорих болон баривчлан саатуулах газруудад бэлэн байдлын төлөвлөгөөгөө сайтар боловсруулан хэрэгжүүлэхэд дараах байдлаар удирдамж өгч байна. Үүнд:

→ Хорих болон баривчлан саатуулах газруудад хоригдож буй хүмүүс, тэндхийн алба хаагчид (асран хамгаалах, эрүүл мэндийн болон бусад ажилтнууд), эдгээр газруудаар эргэлт очдог хүмүүсийн (хууль ёсны зочид, гэр бүл, найз нөхөд) эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах;

→ Хорих болон баривчлан саатуулах чиг үүргийн байгууллагуудын аюулгүй ажиллагааг үйл явцыг тасралтгүй гүйцэлдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

→ Хорих болон олон нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ихээхэн ачаалал учруулж болох цар тахлийн дэгдэлтийн эрсдлийг бууруулах;

→ COVID-19 нь иргэний нийгмээс хорих болон баривчлан саатуулах газруудад тархахаас сэргийлэх бууруулах;

→ Улсын болон орон нутгийн хэмжээний цар тахлын үеийн эрүүл мэнд, онцгой байдлын төлөвлөлтөд хорих болон баривчлан саатуулах газруудын онц хүнд нөхцөл байдлын үеийн хэрэгцээг багтаах;

  1. Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үр дүнтэй механизмыг танилцуулах чиглэл:

→ COVID-19-ийг Хорих болон баривчлан саатуулах газруудад халдварлахаас урьдчилан сэргийлэх;

→ COVID-19-ийг Хорих болон баривчлан саатуулах газруудад хүмүүсийн хооронд дамжин  халдварлахаас урьдчилан сэргийлэх;

→ Хорих болон бусад төрлийн хаалттай орчинд COVID-19 тархахаас урьдчилан сэргийлэх;

  1. Хорих байгууллагын эрүүл мэндийн тогтолцог үндэсний болон орон нутгийн эрүүл мэнд, онцгой байдлын төлөвлөлтийн системтэй нийцүүлэх зохимжит арга хэлбэрийг тодорхойлох.

→ хүн хоорондын зай, гарын ариун цэврийг сахиулах байгууламжийг багтаасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ;

→өвчний тандалт;

→өвчний хавьтлыг мөшгөх үйл ажиллагааг багтаасан тодорхойлох, оношлох арга хэмжээ;

→COVID-19-р өвдсөн өвчтөнийг эмчлэх / эсвэл шилжүүлэх шаардлагатай нарийн мэргэжлийн болон эрчимт эмчилгээ;

→ системийн хэмжээ нөлөөлөл (үүнд бусад байгуулагын ажиллах хүчинд үзүүлэх нөлөөлөл, жишээлбэл, гэртээ тусгаарлах хэрэгцээ гэх мэт).

 

  1. Зорилтот бүлэг

Энэхүү удирдамж нь хорих болон баривчлан саатуулах газруудад ажилладаг эрүүл мэнд, болон хорих чиг үүргийн алба хаагчдад цар тахлын нөхцөл байдалд нийтийн эрүүл мэндийн үйл ажиллагааг зохицуулан хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой бөгөөд дараах мэдээллийг агуулна.

  • Шинэ COVID-19 вирус;
  • COVID-19 тархахаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар
  • Хэрэв хорих болон баривчлан саатуулах газарт хоригдож буй хүн эсвэл тус газрын алба хаагч нь COVID-19-ийн халдвар авссан байж болзошгүй, халдвартай нь батлагдсан үед яах талаар;
  • Хорих болон баривчлан саатуулах газарт хоригдож буй хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүд, эсвэл байгууллагын алба хаагчид сүүлийн 14 хоногт цар тахлын голомтот нутагт ирж очсон бол ямар зөвлөгөө талаар.

Энд тусгагдсан мэдээлэл нь хорих байгууллагын удирдлага, нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд болон бодлого боловсруулагчид, хорих ангийн дарга, менежерүүд, хорих байгууллагын эрүүл мэндийн мэргэжилтнүүд, баривчлан саатуулах байгууллагын ажилтнууд, хоригдож байгаа хүмүүс, хоригдож буй хүмүүсийн нийгмийн харилцаа үүсгэдэг хүмүүст хэрэгцээтэй мэдээлэл байх болно.

Энэхүү удирдамжид ашигласан хорих, саатуулан байрны тодорхойлолтод дараах өргөн хүрээний, институцийн хэлбэртэйбайр байгууламжуудын төрлийг оруулсан болно.

  • Хорих байгууллага (төрийн болон хувийн менежменттэй)
  • Гадаадын иргэдийг саатуулах байр
  • Насанд хүрээгүй болон нас залуу хоригдогсдыг хорих газар.

Нэгдмэл хандлага

Хорих болон баривчлан саатуулах газруудад COVID-19-ийн халдварын тархалтыг тогтоон барьж, хяналтандаа авах нь цар тахлын дэгдэлтийг байгууллагын дотоодод тархахаас урьдчилан сэргийлж алба хаагчид болон хоригдогсдын эрүүл мэндийн хамгаалах болон хоригдогчидтэй эргэлтээр уулзаж буй хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж, хорих байгууллагаас иргэний нийгэм рүү халдварыг алдахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү сайн хяналтыг бий болгоход хорих байгууллагын эрүүл мэнд болон харуул хамгаалалт, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулж, доор дурдсан нэгдмэл хандлагаар хууль зүй, дотоод хэргийн яам болон яамны орон нутаг дахь салбар, харьяа байгууллагууд нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа уялдуулан зохицуулах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Үүнд :

Үндэсний удирдамжийг дагаж халдвараас урьдчилан сэргийлж, хяналтийг хэрэгжүүлэхийн тулд байгууллагууд хоорондын уялдаа холбоо, хамтын хүчин чармайлтыг идэвхжүүлж, дэмжих арга хэмжээ авах шаардлагатай байна. Эдгээр үйл ажиллагаанд үйлдлүүд нь тохиромжтой арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэх, сандарсны улмаас гэнэтийн үйлдлийг хийхээс зайлсхийх зэрэг багтана.

  1.         Хамтарсан төлөвлөгөө

→Хорих/ цагдан хорих байгууллагын алба хаагчид үндэсний удирдамжийн дагуу алба хаагчдын дунд илэрсэн сэжигтэй тохиолдлыг илрүүлж, халдвар хамгааллын журмын дагуу хорих байгууллагын эрүүл мэндийн багтай хамтран ажиллаж, үндэсний удирдамжийн дагуу холбогдох арга хэмжээг дарааллын дагуу авч хэрэгжүүлэх ёстой.

→ Хорих/ цагдан хорих байгууллагын ажилтнууд өөрийн байгууллагын эрүүл мэндийн багтай хамтран ажиллаж, хоригдол / хоригдогсдын дунд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх боломжоор хангаж, тэднийг тусгаарлах болон эмнэлгийн шинжилгээнд хамруулах тал дээр хамтран ажиллах ёстой. 

  1.         Эрсдлийн үнэлгээ / эрсдлийн удирдлага

→Шалган нэвтрүүлэх байранд урьдчилан сэргийлэх үзлэг хийх боломжтой байх ёстой: эрүүл мэндийн тусламж, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний багийнхан олон нийтэд сэжигтэй тохиолдол байгаа эсэхээс үл хамааран хорих анги руу орж буй бүх хүмүүст эрсдлийн үнэлгээ хийх; сүүлийн 14 хоногт ханиалгах болон / эсвэл амьсгал давчидсан тохиолдол болон өвчний түүх, өвчтэй хүмүүстэй биечилсэн хавьтлын түүх, явсан замын зураглалыг бүртгэж хяналт тавин ажиллах шаардлагатай.

→ Шалгалтанд хамрагдах хүмүүст хоригдол / хоригдогч, эргэлт уулзалтын хүмүүс , алба хаагчид багтана.

→ Цар тахлын голомтот бүс нутаг, газраас ажилдаа ирж буй өвчний шинж тэмдэг илэрсэн алба хаагчид нь удирдах шатны албан тушаалтантай холбоо тогтоож, гэртээ тусгаарлах нь байгууллагын менежментийн шуурхай байдалд хэрэгтэй гэдэг тодорхой мэдээллийг алба хаагчидда хүргэх хэрэгтэй. Түүнчлэн эргэлт, уулзалтаар ирж буй хүмүүст уулзалтын өрөөнд орхоос нь өмнө зохих зөвлөгөө зөвлөмжийг өгөх ёстой бөгөөд шалган нэвтрүүлэх байранд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг дотогш нэвтэрхийг хориглох ёстой.

→ Халдварын голомтот газарт ойрын үед зорчсон боловч өвчний шинж тэмдэг илрээгүй эргэлт уулзалтаар ирж буй хүмүүсийн хувьд нэвтрэхийг зөвшөөрсөн бичиг баримт байх шаардлагатай (жишээлбэл, хуулийн зөвлөхүүдэд), гэхдээ эдгээр хүмүүсийн хувьд биечлэн контакт үүсгэхгүйгээр уулзах арга хэлбэрийг түлхүү авч хэрэгжүүлэх ёстой.

→Эргэлт уулзалтыг хязгаарлах шийдвэр гаргахдаа хоригдогчдын сэтгэлзүйд үзүүлэх нөлөөлөх нөлөөлөл болох ар гэрийнхэн, үр хүүхдээдээс болон гадаад ертөнцөөс таслагдах сэтгэл зүйн түгшүүрийг нь харгалзан үзэх шаардлагатай. 

→ Хорих байгууллагад орж гарч байгаа хүмүүсийн өдөр тутмын нарийвчилсан бүртгэлийг хөтөлж байх ёстой.

→ Хорих/цагдан хорих байгууллагын удирдлага нь тухайн бүс нутагт цар тахлын тархалтын хэмжээ, эрсдэлээс хамаарч хорих/ цагдан хорих байгууллагын систем дэх хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, / эсвэл онцын шаардлагагүй алба хаагчид болн болон эргэлт, уулзалтын хүмүүсийгхязгаарлалттайгаар нэвтрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.Эдгээр хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ хоригдогч этгээдэд үзүүлэх сэтгэлзүйн үр нөлөөг аль болох авч үзэх, сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатай бөгөөд хоригдож буй хүмүүст сэтгэлзүйн болон бодит дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна

→Хорих, цагдан хорих байгууллагын удирдлага нь COVID-19-ийн талаарх үнэн зөв мэдээллийг  хоригдож буй хүмүүст хүргэж байх ёстой. Эргэлт, уулзалтыг хязгаарлах буй шалтгааныг сайтар таниулан ойлгуулж тэднийг гэр бүл / найз нөхөдтэйгээ холбоо тогтоох өөр арга хэлбэрээр жишээлбэл утас эсвэл Skype зэрэг холбоо харилцааны хэрэгслээр харилцах боломжийг олгох ёстой.

  1.         Шилжүүлэн байршуулах тогтолцоо ба эмнэлзүйн менежмент

→ Өнөө үед COVID-19 өвчний тархалтыг хязгаарлах чиглэлээр сэжигтэй тохиолдлыг лабораторид баталгаалан түргэн шуурхай тодорхойлох, тэдгээрийг газар дээр нь эсвэл эмнэлгийн байгууллагад хүргэж тусгаарлах тал дээр удирдан зохион байгуулах стратегийг боловсруулан хэрэгжүүлж байна. Лабораториор батлагдсан тохиолдлын хувьд ДЭМБ эдгээр хүмүүсийг COVID-19 өвчтөнтэй сүүлчийн удаа хавьталд орсноос хойш 14 хоногийн хугацаанд эмнэлгийн карантинд байлгахыг зөвлөж байна.

→Эрүүл мэндийн багийн алба хаагчид эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу сэжигтэй тохиолдлоос шинжилгээнд ашиглах биологийн дээжийг авах үедээ нүдний хамгаалалт (нүүрний бамбай эсвэл нүдний шил), бээлий, маск, хамгаалалтын хувцас зэрэг хувийн хамгаалалтын хэрэгслийг ашиглаж байх ёстой. Шинжилгээний дээжийг эрүүл мэндийн болон бусад стандартыг хангагдсан байдлаар савлаж, цаг хугацаа алдалгүйгээр тухайн орон нутгийн микробиологийн лаборитарид шинжлүүлхээр илгээх ёстой.

→Хорих байгууллагын удирдлагуудад хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийг шилжүүлэх боломжит эмнэлгүүдийн талаар (амьсгалын замын өвчнөөр мэргэшсэн/эсвэл эрчимт эмчилгээний тасагтай) мэдээллийг урьдчилан авсан байх ёстой. Шаардлагатай тохиолдолд цар тахлын халдвар авсан өвчтөнийг амьсгалын замын тусгайлсан эмчилгээ хийх тусгай байгууламжид шилжүүлэх зэрэг батлагдсан тохиолдлуудад зохих арга хэмжээ авах шаардагдах тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, тээвэрлэх замд өвчтөний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хуяглан хүргэх боломжит бэлтгэлийг хангасан байх шаардлагатай. Гэсэн хэдий ч шаардлагагүй тохиолдолд өвчтөнийг эмнэлэг рүү тээвэрлэх нь хуяглан хүргэлт болон хүлээн авч буй эмнэлэгт нэмэлт ачаалал учруулах тул халдвартай өвчтөнийг зайлшгүй тохиолдолд, тодорхой шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж байж тээвэрлэх нь зүйтэй.

→ Амьд биет болон эд зүйлсийн гадаргуу дахь цар тахлын вирусыг устгах хувааарьт цэвэрлэгээ болон агаарын солилцоог сайжруулах, хүмүүс хоорондын зайг баримтлах зэрэг хүрээлэн буй орчны болон инженерчлэлийн чиглэлийн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байх ёстой. (өдөрт хамгийн багадаа нэг удаа)

→ Нийтийн хоолны газарт хоолонд оруулахын оронд өрөөнд хоол хүнс тараах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх; эсвэл хоригдлууд/албан хаагчдийг чөлөөт цагаараа задгай газарт цугларч төвлөрөхөөс зайлсхийх зорилгоор хуваарь гаргаж байрны булан / хэсэгтхуваан байрлуулж байх зохицуулалт хийж болно. Хэдийгээр тахлын аюул байгаа ч гэсэн хоригдож буй хүмүүсийн эрүүл агаар амьсгалах боломжийг хааж болохгүй бөгөөд өдөрт хамгийн багадаа нэг цагийн хугацаатай агаарлаж байх ёстой.

  1. Хорих / цагдан хорих байгууллагын удирдлага, эрүүл мэндийн ажилтнууд энэ баримт бичигт заасан цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулан ажиллах ёстой; тухайн бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагууд нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэл болон хорих болон баривчлан саатуулах газруудын эрүүл мэндийн тал дээр зэрэг анхаарал хандуулах шаардлагатай болдог тул үйл ажиллагааны уялдаа холбоо чухал юм.

Бэлтгэл, боломжийн төлөвлөлт, эрсдлийн түвшин

COVID-19 өвчний дэгдэлтийг зохицуулахын тулд хорих болон баривчлан саатуулах газруудад хоригдож буй хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө хариуцлага хүлээдэг салбарууд (эрүүл мэнд, хууль зүй эсвэл дотоод хэргийн гэх мэт) хооронд үр дүнтэй төлөвлөлт, бат бөх хамтын ажиллагааны зохицуулалт шаардлагатай байна. Ийм уялдаа холбоо сайтай хамтын ажиллагаа нь хорих байгууллага, цагдан хорих байруудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтвортой хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ийм хамтын төлөвлөлтийг бий болгох чухал алхамууд нь дараахь зүйлсийг тусгасан байх шаардлагатай. Үүнд :

  • Хорих, баривчлан саатуулах системийн байгууллагуудад COVID-19-т хариу арга хэмжээ авах бэлтгэлээ дээшлүүлэх, дотоод үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор заавал авч хэрэгжүүлэх бэлтгэл ажлын жаагсаалтыг багтаасан онцгой байдлын төлөвлөгөө байх ёстой.
  • Орон нутгийн болон үндэсний хэмжээний эрүүл мэндийн байгууллагууд болон бусад холбогдох байгууллагуудтай нягт хамтын ажиллагаа / шууд харилцаа холбоог бий болгох (жишээлбэл, орон нутгийн гамшгийн хэлтэс, иргэний хамгаалалт гэх мэт); байгууллагын онцгой нөхцөл байдлын төлөвлөгөө боловсруулах хугацаанд эдгээр байгууллагуудтай мэдээлэл, эрсдлийн үнэлгээ, төлөвлөгөөний талаар мэдээлэл тогтмол солилцож ажиллах хэрэгтэй.
  • Эрсдлийн иж бүрэн үнэлгээ нь төлөвлөлтийн үе шатын эхэн үед хийгдэж, дараа шатанд тогтмол хянагдаж байх ёстой; мөн энэхүү үнэлгээг боловсруулхад нь нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас санал авч (эсвэл удирдуулж) байх ёстой бөгөөд халдвар судлалын нөхцөл байдлын хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн багтааж байх ёстой. Эрсдэлийн янз бүрийн түвшинг тодорхойлох, хорих байгууллагын тогтолцоо болон бусад төрлийн баривчлан саатуулах байранд (тухайлбал гаднаас зөөвөрлөгдөж ирсэн цар тахлын халдварын үзүүлэх нөлөөлөл; тухайн орон нутаг дахь халдвар дамжих боломжит замын зураглал; халдвар дамжих дотоод эргэлтийн зураглал, ялангуяа хорих байгууллагын байршил орчмын халдвар тархах боломжит зураглал, хорих байгууллагын системд халдвар тархах магадлын зураглал гэх мэт).
  • Тухайн улс болон хорих байгууллага нь эрсдэлийн үнэлгээнд тусгагдсан бүх эрсдэлийг бууруулах чиглэлийг баримталж үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ёстой. Төлөвлөгөөний зарим арга хэмжээ нь үндэсний эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүрэг байж болно; зарим нь тухайн орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийн хариуцах болно; зарим арга хэмжээ нь хорих болон баривчлан саатуулах газруудын өөрийн хариуцах ажил байж болно. болно. Үйл ажиллагааны төлөвлөгөө тус бүрт тухайн үйлдлийг хэн хариуцах, хүргэх хугацааны хуваарь, хэрхэн яаж, хэнээр дамжуулж биелэлтийг хангахыг зааж өгөх ёстой. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараахь зүйлс орно

→Үндэсний түвшний халдварт өвчний үеийн онцгой байдлын төлөвлөгөө, хариу арга хэмжээтэй нэгдмэл байх;

→Мэдээлэл, харилцаа холбоог шуурхай хангах, нөхцөл байдлын үр дүнтэй дүн шинжилгээ, шийдвэр гаргахад дөхөм болох тушаал, удирдлагын зохицуулалтыг авч хэрэгжүүлэх;

→Өвчний тандалт, илрүүлэлт (жишээлбэл, COVID-19-ийн шинж тэмдэг хэнд илрэв? Байгууллагад орж ирж буй бүх хүмүүст (алба хаагчид / эргэлт, уулзалтаар ирж буй хүмүүс) цар тахлын халдварын шинж тэмдэг илрүүлэх анхан шатны үзлэг хийх үү? Өвчнийг хэрхэн онршилж, баталгаажуулах вэ? Батлагдсан тохиолдлын хавьтлуудад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

→ Тухайн тохиолдлыг шийдвэрлэх арга зам (жишээлбэл, баривчлагдсан хүн амын дунд COVID-19-ийн сэжигтэй тохиолдлуудыг хэрхэн эмчлэх вэ? Болзошгүй COVID-19 тохиолдлыг илрүүлсэн тохиолдолд оношлогоо шинжилгээг хурдан хугацаанд хийж, тусгаарлах тохиромжтой байр байгаа юу? Өвчтэй болох нь тогтоогдсон хоригдогсдыг эмнэлэгт аюулгүй хүргэх, үүнд шаардлагатай түргэн тусламжийн үйлчилгээг хүргэх хүргэлтийн механизм байна уу? Хорих болон баривчлан саатуулах газруудад хүмүүс эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах боломжтой вэ? Цэвэрлэгээ, ариутгал, түүний дотор цагаан хэрэглэл, сав суулга зэрэг эд зүйлсийг халдваргүйжүүлэх үйл ажиллагааны стандарт журам байдаг уу?);

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд