loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ.

     Жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс орон 1991 оноос өнөөг хүртэл өрнүүлэн тэмдэглэж ирсэн билээ.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь жил бүр тус аянд нэгдэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх, нэмэгдүүлэх зорилгод үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

      Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх Ковид-19 халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Засгийн газрын гишүүд танхимаараа нэгдэж байгаагаа илэрхийлсэн.

 
      Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ЯГ ОДОО гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийллийг цэглэе!” уриалгад дуу хоолойгоо нэгтгэж байна.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд