loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бэлэн байдлын зэрэгт шилжиж, бэлэн байдлыг хангалаа

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд холбогдох албан тушаалтнуудыг түргэн цугларалтын дохиогоор ажиллуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/177 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд гамшгийн үед урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аюулгүй байдлыг хангах, харьяа анги, байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Шуурхай штаб /гамшгаас хамгаалах мэргэжлийн анги/-ыг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсны зэрэгцээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажиллах албан тушаалтны нэрсийг гаргаж, гүйцэтгэх үүргийг тодотголоо.
  • Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор иргэн, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хорихоос өөр төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.
  • Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах хугацаанд хорих анги, байгууллагад гаднаас нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлаж, хоригдлыг амьдралын бүсэд татан төвлөрүүлж, хоригдогсдын уулзалт, чөлөөг зогсоож, хоригдлын түр хугацааны уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн хоригдогсдын илгээмжийг шуудангаар дамжуулан олгох, өмгөөлөгч, мөрдөгчтэй уулзах үед биечилсэн харилцаа үүсгэхгүйгээр, хаалтны цаанаас зөвхөн харилцуур ашиглан харьцах нөхцөл боломжийг бүрдүүлж, харилцуурын төхөөрөмжийг тогтмол ариутгаж байна.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хоригдол болон алба хаагчдын дунд нийтийг хамарсан сургалт, арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлаад байна. 
     Эх сурвалж: www.mojha.gov.mn
 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд