loader

“Нэг блок- Нэг хамт олон” аян зохион байгууллаа

Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 01-нээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Нэг блок- Нэг хамт олон” аян зохион байгуулжээ.


Уг ажлын хүрээнд хамт олны хурлаар ажил албандаа сэтгэл зүтгэл гарган ажилладаг, олон хүүхэдтэй, гэр бүлийнхнээсээ ганцаараа хөдөлмөр эрхэлдэг нэг алба хаагчийг сонгон амины орон сууц барьж өгөхөөр шийдвэрлэжээ.

 Үүний дагуу тус ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч П.Батхуягт анги болон хамт олны дундын сангаас тодорхой хэмжээний төлбөр гарган “Том бог” ХХК-ий дэмжлэгтэйгээр 6*7 хэмжээтэй байшин барьж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр түлхүүрийг нь хүлээлгэн өгчээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд