loader

Төрийн дээд одон медалиар шагнууллаа

Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2020.10.23/ гардуулан өгсөн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн харуулын дарга, ахлах дэслэгч П.Баасанхүү, ахмад настан, бэлтгэл хошууч Н.Отгонбаяр, Ч.Өлзийсайхан нар Төрийн дээд одон медаль “Цэргийн хүндэт” медалиар шагнагдсаныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гардуулж, шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд