loader

Ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрындарга, хурандаа Д.Загджав үйл ажиллагааг нээж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад хандан баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө. 

Хүндэтгэлийн хүлээн авалтын үеээр Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн Нэгдсэн холбооны Ерөнхий нарин бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлэн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын бэлгийг ахмадуудад гардууллаа.

Уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажиллаж байсан 50 гаруй ахмад ажилтан хүрэлцэн ирсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар зарим ахмад ажилтныг шагнаж урамшуулсан юм.

Үйл ажиллагааны үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмадын хорооны дарга, хурандаа Ц.Мөнхжаргал, төв аппратын ахмадын хорооны дарга, хурандаа М.Цэрэнлхагва нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудад хандаж байгууллагынхаа ахмад настнуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэн үргэлж тусалж, дэмжиж байдагт нь талархал илэрхийлж, 100 жилийн ойг угтан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд