loader

ОХУ-аас хурандаа Д.Загджавт мэндчилгээ ирүүллээ

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавт ОХУ-ын Хууль зүйн яамны харьяа Шийдвэр гүйцэтгэх холбооны албаны дарга, Дотоодын цэргийн хурандаа генерал Д.В. Аристов 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэндчилгээ ирүүлжээ.

Тэрбээр мэндчилгээндээ “Таныг Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж буйг минь хүлээн авна уу.

Танд эрүүл энх, эрч хүчийг хүсэн ерөөж, Таны хариуцлагатай албанд мэргэжлийн амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Орос болон Монгол Улсын шийдвэр гүйцэтгэх байгууллага хоорондын өмнөх хамтын ажиллагааг хадгалан үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Танд хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын хамтын ажиллагаа үр дүнтэй, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд