ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзлаа
2020-07-30
ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав өнөөдөр /2020.07.30/ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан саяхан томилогдсон ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавд баяр хүргэж “Монгол улсын үндсэн хуульд зааснаар прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьдаг. Цаашид хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
