Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШШГЕГ-ын даргаар томилогдсон хурандаа Д.Загджавыг хүлээн авч уулзлаа
2020-07-28
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдсон хурандаа Д.Загджавыг өнөөдөр /2020.07.28/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав улсын хэмжээнд ял эдэлж буй хоригдол, нөхцөл байдал болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлт, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийн талаар мэдээлэл хийж, холбогдох үүрэг чиглэлийг авлаа.