Алба хаагчдын сургалт

Чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг 2016 оны 12 дугаар сарын 14-17-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулав. Сургалтад хотын бүсийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн 34 алба хаагч хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.

Дэлгэрэнгүй »

Мэдээллийн цаг арга хэмжээг зохион байгуулав

Мэдээллийн цаг арга хэмжээг зохион байгуулав

“Мэдээллийн цаг” арга хэмжээний хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал хүрэлцэн ирж алба хаагчдад “Хүний эрх, үзэл бодлоо хэрэгжүүлэх эрх зүй” сэдвээр мэдээлэл хийв.  

Дэлгэрэнгүй »

Мэдээллийн цаг арга хэмжээг зохион байгуулав

Мэдээллийн цаг арга хэмжээг зохион байгуулав

“Мэдээллийн цаг” арга хэмжээний хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Випашяна” судлалын төвийн тэргүүн Б.Ширэндэв, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Л.Лхагвадорж, мэргэжилтэн Э.Баасанжалба нар хүрэлцэн ирж алба хаагчдад “Бясалгалын ач тус” болон “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмж”-ийн талаар тус тус мэдээлэл хийв.

Дэлгэрэнгүй »

“Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр алба хаагчдад мэдээлэл хийлээ

“Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр алба хаагчдад мэдээлэл хийлээ

“Мэдээллийн цаг” арга хэмжээний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын Кибер аюулгүй байдалтай тэмцэх хэлтэстэй хамтран 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр алба хаагчдад мэдээлэл хийв.

Дэлгэрэнгүй »

“Өөрийн нөөц бололцоогоо нээн илрүүлэх нь” сэдэвт илтгэл тавив

“Өөрийн нөөц бололцоогоо нээн илрүүлэх нь” сэдэвт илтгэл тавив

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдын дунд “Мэдээллийн цаг” арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Энэ өдөр Лектор төвийн гишүүн, “Шихихутуг” Хууль зүйн дээд сургуулийн багш Ц.Амарсанаа уригдан ирж, “Өөрийн нөөц бололцоогоо нээн илэрүүлэх нь” сэдвээр илтгэл тавив.

Дэлгэрэнгүй »

Шийдвэр гүйцэтгэгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулав

Шийдвэр гүйцэтгэгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулав

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдын хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Сургалт арга зүй, олон нийттэй харилцах хэлтэс хамтран 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэгчийн аюулгүй байдлын онолын ойлголт”, “Хуванцар сумтай буу хэрэглэх арга, техник”, “Нулимс асгаруулагчийн талаарх ойлголт, хэрэглэх арга техник”, “Хутгатай дайрсан тохиолдолд няцаалт хийх арга”, “Эмнэлгийн анхан шатны тусламж ...

Дэлгэрэнгүй »

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль зүйн салбарын чадавхи, уялдаа холбоог бэхжүүлэх” сэдэвт сургалтад хамрагдав

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль зүйн салбарын чадавхи, уялдаа холбоог бэхжүүлэх” сэдэвт сургалтад хамрагдав

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь АНУ-ын Төрийн департматентийн дэргэдэх Олон улсын Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн Товчооны дэмжлэгтэй “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хууль зүйн салбарын чадавхыг бэхжүүлэх” төслийг 1 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай санамж бичиг байгуулан ажиллаж байна. Төслийн хүрээнд Цагдаа, Прокурор, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хууль сахиулах их ...

Дэлгэрэнгүй »

“Стресс тайлах аргууд” сэдвээр сургалт зохион байгууллаа

“Стресс тайлах аргууд” сэдвээр сургалт зохион байгууллаа

“Мэдээллийн цаг” арга хэмжээний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Стресс тайлах аргууд” сэдвээр сургалт зохион байгуулагдав. Монгол Улсын боловсролын их сургуулийн Урлаг биеийн тамирын их сургуулийн сэтгэл судлалын багш, доктрант Э.Нарантунгалаг сургалтыг заан явуулсан бөгөөд алба хаагчид “Мэдээллийн цаг” арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.

Дэлгэрэнгүй »

Сэтгэл зүйчид сургалтад хамрагдаж байна

Сэтгэл зүйчид сургалтад хамрагдаж байна

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудад ажиллаж байгаа 80 гаруй сэтгэл зүйчид 2016 оны 10 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд “Хууль сахиулах салбарт ажиллаж буй алба хаагчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт сургалт, зөвлөгөөнд оролцож байна. Тус сургалт, зөвлөгөөнд ШШГЕГ-ын харьяа төв, орон нутаг дахь хорих ангиудад ажиллаж буй 20 гаруй сэтгэл зүйчид хамрагдаж байгаа юм.

Дэлгэрэнгүй »

ШШГЕГ-ЫН ЗАРИМ АЛБАН ХААГЧИД “ЭЙБЛ” ПРОГРАМЫГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ШШГЕГ-ЫН ЗАРИМ АЛБАН ХААГЧИД “ЭЙБЛ” ПРОГРАМЫГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтэс, тасгийн дарга нар болон ахлах мэргэжилтнүүд 09 дүгээр сарын 16-ны өдөр “Байгууллагын дотоод удирдлага”-ын “Эйбл” програмыг нэвтрүүлэх сургалтад хамрагдлаа. ШШГБ-д уг програмыг нэвтрүүлснээр байгууллагын дотоод ажил, албан хаагчдын уялдаа холбоог сайжруулах, албан бичиг боловсруулах, дамжуулах үйл ажиллагаа, мэдээллийг цахимаар хурдан шуурхай солилцохоос гадна бичиг хэрэг, шуудангийн зардлыг хэмнэх давуу талтай юм. Мөн байгууллагын албан ...

Дэлгэрэнгүй »
Scroll To Top