ШШГЕГ БОЛОН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДАД ГАДААД ХЭЛНИЙ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Хууль сахиулахын их сургуулиас хэрэгжүүлж буй “Хууль сахиулах салбарын албан хаагч нарт олгох гадаад хэлний боловсрол 2015-2020” хөтөлбөрийн хүрээнд ШШГЕГ, Нийслэлийн цагдаагийн хэлтсийн албан хаагчдад Гадаад хэлний сургалтын багийн ахлагч, цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал цахим сургалтыг (online) 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ.

Бэлтгэл ажлын хүрээнд ШШГЕГ-ын харьяа Архангай, Булган, Баянхонгор, Дархан–Уул, Орхон, Өвөрхангай аймгууд дахь хорих анги, алба, хэлтсүүдийн 30, ШШГЕГ-ын 10 албан хаагчтай онлайнаар холбогдож код, нууц дугаар зэргээр хэрхэн цахим зайны сургалтад нэвтэрч, онлайн орчинд ажиллах тухай хичээл заасан байна . Удахгүй эхлэх цахим сургалтыг WEBINAR + ONLINE, Classroom + ONLINE гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулах юм.

IMG_0151

Scroll To Top