ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ БИЧИХ ЗАГВАР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/80 дугаар тушаалаар баталсан “Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд хяналт тавих журам болон бусад холбогдох эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа мөрдөн иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч байна.

Өргөдөл нь албан бичгийн нэг төрөл юм. Та өргөдөл, гомдол бичихдээ шууд буюу гол утгыг бичих хэрэгтэй. Өргөдлийг дараах дарааллаар бичнэ.

  1. Байгууллагын нэр, хандаж буй албан тушаалтны нэрийг голлуулан бичнэ.
  2. Өргөдөл бичих болсон учир шалтгаан буюу агуулга. Энэ хэсгийг дараах дарааллаар бичнэ.
    – Эхлээд өөрийн тухай товч танилцуулга
    – Өргөдлийг шийдэхэд холбогдох зүйлийг бичнэ.
    – Төгсгөлд нь юуг хэрхэн шийдүүлэхийг хүсч байгаагаа бичнэ.
  3. Өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын буюу холбоо барих утас овог нэр, гарын үсэг.
  4. Он, сар, өдөр гэсэн бүтэцтэй байна.

zagvar

Scroll To Top