Өргөдөл гомдол гаргах заавар

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ ТАТАХ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад санал, хүсэлт, өргөдөл, гомдол амаар болон бичгээр гаргаж болно. Мөн цахилгаан шуудан, утас, факсаар ирүүлж болно.
Цахим өргөдөл, гомдлыг info@cd.gov.mn хаягаар авч байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд иргэдийг цагийн хуваарийн дагуу хүлээн авч, уулзан санал, хүсэлтийг сонсож, өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна.
Та бичгээр өргөдөл, гомдол гаргахдаа өргөдөл, гомдол гаргаж буй эрх бүхий албан тушаалтны овог нэр, албан тушаалыг зөв, гаргацтай бичих, өргөдөл, гомдол гаргаж буй огноо, оршин суугаа газар болон шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал бичнэ үү. Ялтныг хорих анги шилжүүлэх, хуваарилуулах өргөдлийг гаргаж буй иргэн цахим үнэмлэхний хуулбарын хамт өргөдлийг ирүүлэхийг анхаарна уу.

Scroll To Top