Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдыг шагнаж, урамшуулав

Үндэсний их баяр наадам, Ардын хувсгалын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа ШШГБ-ын зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгох, Хууль зүй, дотоод хэргийн яам болон ШШГБ-ын шагналаар шагнаж,  урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

shagnal

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Хорих 407 дугаар ангийн үйлдвэрийн дарга, хурандаа Ш.Мурат, Захиргааны удирдлагын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, ахмад Н.Цолмон, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр Хорих 439 дүгээр ангийн төлөөлөгч, хошууч Г.Мөнхсүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 413 дугаар ангийн хянагч, ахлах ахлагч С.Өлзийсүрэн нарын 4 алба хаагч, “Жуух бичиг”-ээр Хорих 405 дугаар ангийн дэд бөгөөд гүйцэтгэх ажил харуул хамгаалалтын тасгийн дарга, хошууч С.Лхагвасүрэн, Хорих 415 дугаар ангийн хянагч, ахлах ахлагч Б.Мөнхбат нарын 31 алба хаагчийг;

shagnal02

“Хурандаа” цолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Батболд,  “Хошууч” цолоор Хорих 409 дүгээр ангийн “Газар ивээл” ТӨААТҮГ-ын захирал, ахмад Г.Энхбаяр, Хорих 415 дугаар ангийн дэглэм, харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахмад Б.Энхбат нарын 4, “Ахмад” цолоор Санхүү, хангамжийн газрын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Батболд, Тогтоол гүйцэтгэх газрын Хуяглан хүргэлтийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Х.Арьяа нарын 22, “Ахлах дэслэгч” цолоор Шийдвэр гүйцэтгэх газрын мэргэжилтэн, дэслэгч Г.Болорцэцэг, Хорих 15 дугаар ангийн ерөнхий жижүүр, дэслэгч А.Амартүвшин, Хорих 439 дүгээр ангийн хуяглан хүргэлтийн офицер, дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ нарын 55, Офицерын бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор Хорих 415 дугаар ангийн хүний нөөц, сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэд ахлагч А.Ундрал, Хорих 435 дугаар ангийн ээлжийн дарга, ахлах ахлагч Ж.Нямхүү нарын 37, “Ахлагч ахлагч” цолоор 16, “Ахлагч” цолоор 67, ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж 3 алба хаагчид   “Дэд ахлагч” цол олгов.

shagnal03

Мөн “Хүндэт ажилтан” тэмдгээр 8, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 18, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 5, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 38, “Хүндэт” тэмдгээр 13, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр 51, “Баярын бичиг”-ээр 15 алба хаагчийг тус тус шагнаж, урамшууллаа.

shagnal04

Scroll To Top