ШШГЕГ, Татварын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг нар 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Татварын байгууллагын нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах, мэдээ мэдээллийг шуурхай солилцох чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

tatvar01

Энэхүү гэрээг байгуулж, хамтран ажилласнаар шүүхийн шийдвэртэй татварын өрийг шуурхай барагдуулах, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас төлбөр төлөгчтэй холбогдох хуулиар хориглоогүй мэдээллийг цахим хэлбэрээр авах, ажлын ачаалал, зардал хэмнэх ач холбогдолтой болохыг гэрээ байгуулагч талууд онцлон дурдаад Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

tatvar02

Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Батсайхан, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч С.Батбямба, Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Өнөрцэцэг, Сургалт арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир, БХЗХТБАА-ын дарга, хошууч Б.Дашдаваа, Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Алтансүх, Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Хуулийн хэлтсийн дарга Б.Болдбаатар, Татварын орлогын газрын ахлах байцаагч Д.Энхтуяа нар оролцов.

Scroll To Top