ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Шийдвэр гүйцэтгэгч нь ял шийтгэлгүй, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтаар тэнцсэн Монгол Улсын иргэн байна.

Сонгон шалгаруулалтыг хоёр жилд нэг удаа явуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацаанаас өмнө сонгон шалгаруулалтыг зарлан явуулж болно.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчийг аймаг, нийслэлийн ШГАлбадад сул орон тоо гарсан тохиолдолд нөхөх зорилгоор нөөцийн жагсаалтад бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтын товыг шалгалт эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах бөгөөд зарлалд сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг, сонгон шалгаруулалтанд оролцогчийг бүртгэх хугацаа, сул тойргийн тухай мэдээллийн тусгасан байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад орох иргэдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газарт бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

–       Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл /харилцах утасны дугаар, оршин суугаа газрын хаяг, альтойрогт ажиллах хүсэлтэй зэргийг тусгана/

–       Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн диплом эх хувиараа болон түүнийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

–       Цахим үнэмлэхний хуулбар

–       Төрийн албан хаагчийн анкет, 3×4 смхэмжээтэй 2 хувь зураг

–       Гурван үеийн намтар

–       Ял шийтгэлгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт

Харилцах утас: 70001480, 70001489

Scroll To Top