ХҮМҮҮЖИГЧИД ГАВЬЯАТ ТАМИРЧИДТАЙ УУЛЗЛАА

Тогтоол гүйцэтгэх газрын Нийгэм, сэтгэл зүйн тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир, спорт хороо, Хөгжмийн “Соёмбо” салааны хамтарсан “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Амжилтын гараа” сэдэвт уулзалт, ярилцлага, урлагийн тоглолт бүхий өдөрлөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Амгалан дахь Хорих 421 дүгээр ангид зохион байгууллаа.

Тус аянд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төрөн гарсан олны танил спортын тамирчид болох Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ, Алтан хаарцай-2016 шагналт, дэд хурандаа Б.Цэвээндаш, Монгол Улсын гавьяат тамирчин, Рио 2016 паралимпийн хүрэл медальт, Бөртэ чоно-2016 шагналт, ахмад Э.Содномпилжээ, Монгол Улсын гавьяат тамирчин, эрэгтэй шатрын ОУХМ, эмэгтэй шатрын Их мастер, дэлхийн шатрын холбооны шүүгч, хошууч Т.Батчимэг нар оролцож, Хорих 421 дүгээр анги, “Хэрэмт цамхаг” УТҮгазарт ял эдлэгсэдтэй уулзаж ярилцан “Өөрийгөө өөрчил, өөрийгөө ял” сэдвээр яриа таниулга хийлээ. Мөн дээрх арга хэмжээнд “Соёмбо” чуулгын хөгжмийн салааны ахлагч, СТА, ахмад Б.Зоригоо, дуучин, СТА, ахмад Э.Болормаа нар оролцон үйл ажиллагааг нээж, хүмүүжигчдэд ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

421-01

Энэхүү арга хэмжээг зохиосноор ял эдлэгсдийн өөртөө итгэх итгэл, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, багаар ажиллах харилцан бие биенээ хүндэтгэх ёс суртахууныг төлөвшүүлэх, нийгмийн амьдралд чиг баримжаа олох, суллагдан гарахад бэлтгэх,  эргэн нийгэмшихэд дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм.

421-02

Мөн энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин, хошууч Т.Батчимэг тус ангийг шатрын дамжаа хичээллүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн шатрын хөлөг, шатар, шатрын спортын сурах бичиг зэргийг бэлэг болгон гардууллаа.

Цаашид энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн бусад хорих ангиудад зохион байгуулах юм байна.

Scroll To Top