“ХУРД ХҮЧ-2017” спортын наадам зохион байгуулав

ШШГЕГ-ын харьяа Хорих 415 дугаар анги хоригдлуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хурд хүч” спортын наадмыг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ ангийн даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн в/22 дугаар тушаалаар батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу спортын 8 төрлөөр зохиогдлоо.

“Хурд хүч-2017” спортын наадмыг нээж ангийн дарга, хурандаа Б.Нямгомбо үг хэлж, морин хуурч н.Дүгэрмаа морин хуурын хөг аялгуугаар урлагийн номер үзүүлсэн.

415-01

“Хурд хүч-2017” спортын наадмын 100 буудалт даамны тэмцээнд 5 хэсгийн 48 тамирчин, шатрын тэмцээнд 40, ширээний теннис төрөлд 44, сагсан бөмбөгийн тэмцээнд 5 баг, гар бөмбөгийн төрөлд 5 баг, багийн шагайн харвааны тэмцээнд 5 багийн 20, цуваа шагайн харвааны тэмцээнд нийт 32 харваачид, үндэсний бөхийн барилдаанд шилдэг 32 бөх, хөлбөмбөгийн тэмцээнд 5 хэсгийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аврагуудаа шалгаруулав.

415-02

Тус ангид хэл ярианы бэрхшээлтэй 3 хоригдол ял эдэлж байгаа бөгөөд ТББ-аас ангийн номын санд дохионы хэлний сурах бичиг болон алба хаагчдад гар бөмбөг, сагсан бөмбөг хандивласан.

415-03

Тэмцээн уралдааныг зохион байгуулсанаар хоригдлууд өөрсдийгөө нээж бусдад таниулах, багаар хамтран ажиллах, бусаддаа хүмүүжлийн эерэг нөлөөлөл үзүүлэх зэргээс гадна хоригдлууд нэг өдрийг ч гэсэн аз жаргал, баяр баясалтай өнгөрүүлэх боломжыг олгосон олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.

“Хурд хүч” спортын наадмын зохион байгуулалтад санхүүгийн дэмжлэг үзүүлж “Хорих байгууллагын нөхөрлөл”, “Өрнө дорны соёл хөгжлийн харилцааны зөвлөл”, “Эзний суулгац” төрийн бус байгууллагууд хамтран ажиллалаа.

Scroll To Top