ХСИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

       Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд өнөөдөр /2017.09.04/ Хууль сахиулахын их сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

21270825_1444568392293944_2011332455462267027_n 21370917_1444568385627278_129462563488984735_n

        Хичээлийн шинэ жилийн ёслолын ажиллагааг нээж, С.Бямбацогт сайд хэлсэн үгэндээ “Хууль зүйн шинжлэх ухаан, эрдэм судалгааны энэ их ажлын нэгэн том талбар, эрдмийн их хүрээлэн нь манай Хууль сахиулахын их сургууль юм. Энэ сургуулийн элсэгчид, энэ сургуулийн төгсөгчид Монгол улсад хууль заавал хэрэгждэг, хүн бүрд эрх тэгш, алагчлалгүй, шударга үйлчилдэг байхад тэргүүлэх үүрэгтэй гэдгээ мартаж болохгүй. Та бүхэн хүний эрхийг хүндэтгэн хамгаалах үйлсийн манлайлагчид, шударга ёсны засаглалыг бэхжүүлэх зарчмыг хамгаалагчид байх ёстой. Чанд сахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөгдсөн хуулийн байгууллагыг бэхжүүлэх Монгол төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд Хууль сахиулахын их сургууль онцгой үүрэгтэй гэдгийг энэ сургуулиар овоглосон, хаягласан хэн бүхэн хэзээ ямагт санаж явбал зохино” гэв.

21271127_1444568828960567_7876622702523445622_n 21317977_1444568708960579_5155695455464074876_n

      Хууль сахиулахын их сургууль 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын 11 хөтөлбөрт 499, магистрантурын сургалтад 166 иргэн, алба хаагчийг элсүүлэн суралцуулахад бэлэн болсон байна.

21270777_1444568388960611_4418230775586771446_n 21272320_1444568825627234_7978185134930887673_n

          Түүнчлэн Хууль сахиулахын удирдлагын академид “Хууль сахиулах захиргааны удирдлага” хөтөлбөрөөр гарагийн анги нээсэн нь алба хаагчдад ажиллахын зэрэгцээ суралцах, боловсролын зэргээ ахиулах, практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

 

Scroll To Top