ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Наурыз баярыг тохиолдуулан хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж байгаа казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад ШШГЕГ, ЦЕГ, ХСИС, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, УБОӨЕГ, ХХЕГ-т ажиллаж байгаа албан хаагчдын төлөөлөл хүрэлцэн ирэв. ШШГЕГ-ын хорих 407 дугаар ангийн үйлдвэрийн дарга Ш.Мурат хэлэхдээ “Хууль зүй, дотоод хэргийн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байна. ХЗДХ-ийн сайд салбарынхаа казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзсан анхных нь энэ үйл явдал болж байна. Биднийг ийнхүү хүлээн авч уулзсанд сэтгэл өндөр байна” гэсэн юм.

Эх сурвалж: http://mojha.gov.mn/

17436172_709642479213028_8342007554499904446_o

Scroll To Top