ХЗДХ-ийн сайд дархан-уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба-хорих 445 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцав

              Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа М.Алтан-Очир нар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 445 дугаар ангид ажиллав.

 dscn9155

dscn9159

            Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тус ангийн Цагдан хорих байр, “Нэг цонхны үйлчилгээ”-ний үйл ажиллагаа, хүмүүжигчдийн урласан гар урлалын бүтээл, сийлбэртэй, иж бүрэн тавилгатай гэртэй танилцав. Мөн энэ үеэр ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллага, нэгжийн алба хаагчидтай уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг сонссон юм.

dscn9125

dscn9214

           Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт  уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, бид та нарын ажлыг шалгах гэж ирээгүй, шинээр батлагдан гарсан хуулиудыг сурталчлан таниулах мөн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, санал бодлоо солилцохоор ирсэн. Иймд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна.

        Салбарын байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах ёстой. Үүнийг ажилдаа мөрдлөг болгон ажиллах хэрэгтэй. Бид хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлээ 2020 он хүртэл баталсан. Хаврын чуулганаар салбарын хүрээний хэд хэдэн хуулийг Улсын Их Хурлаар батлуулан мөрдөж эхлээд байна. Үүнд: Цагдаагийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, Прокурорын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль гэх мэт.

20930500_1741823659190522_1152071397_o

dscn9253

          Мөн олон улсын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-тай хамтран ажиллаж байна гэлээ.

Scroll To Top