“Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх 90 хоногийн сургалт эхлэх болсонтой холбогдуулан тус сургалтад хамрагдахыг хүссэн, доор тавигдах шаардлага хангасан иргэд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэг цонхны үйлчилгээний төвд 13:30 – 15:00 цагийн хооронд дараах материалыг бүрдүүлэн ирж бүртгэлд хамрагдана уу.

Тавигдах шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Офицер, ахлагчийн албан тушаалд албан хаагчид тавигдах шаардлага хангасан 35 хүртэлх насны эрэгтэй;
  • Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй;
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй;
  • Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/;
  • Бүрэн дунд болон дээд боловсролтой /эрэгтэй/;
  • Цэргийн жинхэнэ алба хаасан /1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/;

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/ ;
  • Цахим үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээ богино хэмжээний сургалтад хамрагдаж байсан бол сургалтын сертификатыг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Гурван үеийн түүх намтар;
  • Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/;
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол албан тушаалын цолны архивын лавлагаа/;
  • Эмнэлгийн мэргэжилтэн бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл.

Жич: Энэ удаагийн сургалтад эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэй эмэгтэй иргэд бүртгэхийг анхаарна уу.

Лавлах утас: 7010-9962

Scroll To Top