Хандив, тусламж үзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийллээ

ШШГЕГ-ын харьяа 415 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Д.Дагвадорж нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сүүлчийн замд нь үдлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдаас хандивласан нийт 14.678.500 төгрөгийг тус ангийн дарга, хошууч Г.Амгаланбаатар болон ангийн даргын зөвлөлийн гишүүд түүний гэргий н.Анхбаярт өгч, ШШГБ-ын нийт удирдлага, хамт олны нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийллээ.

handiv01

Мөн хандив, тусламж үзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт удирдлага, хамт олонд түүний гэр бүл, найз нөхдийн зүгээс талархсанаа илэрхийлсэн юм.

Scroll To Top