Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал зарим хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 409, Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

gishuun1

Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Б.Батболд, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр нар түүнийг дагалдан явж, холбогдох мэдээ мэдээллийг өгч, харилцан санал солилцов.

Scroll To Top