Турк үндэстний “Эбру” зургийн сургалтыг амжилттай зохион байгуулжээ

        Цагдан хорих 461 дүгээр анги нь Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай хамтран 2017 оны 08 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд тус ангийн 10 алба хаагч, 5 хүмүүжигчид Турк үндэстний “Эбру” зургийн сургалтыг амжилттай зохион байгуулжээ.

img5184

     Сургалтыг багш Заур Оружов /Тика боловсрол хариуцсан төлөөлөгч/, орчуулагч Исламбек нар заан явуулсан бөгөөд амжилттай суралцсан алба хаагчид болон хүмүүжигчдэд “Сертификат” гардуулах ажиллагаа 08 дугаар сарын 22-ны өдөр боллоо.

img5170

      Тус үйл ажиллагаанд ТИКА Улаанбаатарын төлөөлөгчийн газрын дарга Вэйсэл Чифтжи, дэд дарга Баярам, ангийн дарга, хурандаа Б.Амардорж нар оролцож, сургалтанд амжилттай хамрагдсан алба хаагч, хүмүүжигчдэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

img5157img5166

      Цаашид “Эбру” зургийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах сонирхолтой алба хаагч, хүмүүжигчдэд ТИКА ОУБ-ын зүгээс дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах тухайгаа энэ үеэр илэрхийлсэн байна.

Scroll To Top