ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017-02-15

Тендер шалгаруулалтын нэр: Гал тогооны тоног төхөөрөмж, эд хогшил, уурын зуух нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ШШГЕГ/201700024

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар  эрх бүхий тендерт оролцогчдоос Гал тогооны тоног төхөөрөмж, эд хогшил, уурын зуух”-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: 2016, 2015 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 50 хувиас багагүй
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардахгүй
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардахгүй

 Тендерийн хамт оролцохоор санал болгож буй багцуудын нийт дүнтэй тэнцэх тендерийн баталгааг ирүүлнэ.

  1. ” Багц 1 /Гал тогооны тоног төхөөрөмж/ ” – 653,250 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  2. ” Багц 2 /Тавилга эд хогшил/ ”  – 1,056,750 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  3. ” Багц 3 /Халаалтын зуух/  ” – 490,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх

Тендерийг 2017 оны 03-р сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минут-аас  өмнө доорх хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2017 оны 03-р сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхтэй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо , Хувьсгалчдын өргөн чөлөө, Өөрийн байр, 1 дүгээр давхар 107 тоот өрөө Утас: 266256

Scroll To Top