“Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчдын амжилтаас

Казакстан Улсын Козларда хотноо зохион байгуулагдсан Самбо, Казак Кураш бөхийн 22 дахь удаагийн олон улсын гран при тэмцээнд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, ахлах дэслэгч А.Давааням оролцож, үнэмлэхүй жинд 32 бөхөөс гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль, самбо бөхийн төрөлд ахлах ахлагч Б.Серик хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүллээ.

Тус тэмцээнд 12 улсын тамирчид оролцон, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлджээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад болсон Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин Б.Мягмардорж 60 кг-ийн жинд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль, 90 кг жинд Э.Мөнхжаргал хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль, багийн тэмцээнд 2 тамирчин нэгдүгээр байр эзэлж, тус тус алтан медаль хүртсэн байна.

ОХУ-ын Элчин сайдын нэрэмжит Ялалтын баярт зориулсан жудо бөхийн олон улсын лигийн тэмцээнийг анх удаагаа Монгол Улсад амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны эрэгтэй, эмэгтэй тамирчид багийн тэмцээнд хос хүрэл медаль хүртжээ.

suld

Scroll To Top