Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчид амжилттай оролцов

Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 47 дахь удаагийн тэмцээн 2017 оны 02 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 52 байгууллагын 518 тамирчид хүч чадал, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдснөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч, дэд хурандаа Ц.Шийрэвээр ахлуулсан баг тамирчид амжилттай сайн оролцсон байна.

Эрэгтэй ангилалд 90 кг-ын жинд “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин,  ОУХМ О.Ууганбаяр алтан медаль, 100 кг-ын  жинд ОУХМ, Хорих 439 дүгээр ангийн хянагч, ахлах ахлагч Б.Серик алтан медаль, 52 кг-ын жинд спортын мастер Б.Чинхүслэн гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль, 90 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар,  ОУХМ Э.Мөнхжаргал нар хүрэл медаль, -100 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинтөгс хүрэл медаль хүртэж, эрэгтэй баг тамирчид багийн дүнгээр нэгдүгээр байрт шалгарч, алтан медаль, цомоор шагнагдсан байна.

Мөн эмэгтэй ангилалд 52 кг-ын жинд ОУХМ Б.Бат-Эрдэнэ алтан медаль, 68 кг-ын жинд спортын мастер С.Лхагвадулам мөнгөн медаль, 80 кг-ын жинд ОУХМ  О.Мөнхцэцэг мөнгөн медаль, 48 кг-ын жинд ОУХМ М.Долгоржав хүрэл хүрэл медаль, 60 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнтуяа хүрэл медаль хүртэж, 72 кг-ын жинд ОУХМ Н.Нямтуяа нарын үзүүлсэн амжилтаар багийн дүнгээр хоёрдугаар байр эзлэн, мөнгөн медаль, цом хүртсэн бол байлдааны самбо бөхийн тэмцээний +100 кг-ын жинд ШШГЕГ-ын Мэргэжлийн Удирдлагын тасгийн бүлгийн ажилтан, дэд ахлагч Б.Билгүүн мөнгөн медаль, 100 кг-ын жинд дэслэгч С.Цэнгэлсүрэн хүрэл медаль, – 82 кг-ын жинд ахлах дэслэгч Н.Жасрай хүрэл медаль хүртсэн бахдам амжилтуудыг тус тус үзүүлсэн байна.

16729474_177328882758620_2645457292861973899_n 16730432_177328816091960_8359532857896637646_n 16807132_177328832758625_2982257107937495051_n

Scroll To Top