Алба хаагчдын ажил үүргийн хуваарь

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

Ажлын байрны зорилго:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль болон холбогдох журам, зааврыг мөрдлөг болгон өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх нөхцлийг хангах, түүний үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

Иргэд, хуулийн этгээд, алба хаагчдаас амаар, бичгээр болон цахим сүлжээгээр ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч цахим санд бүртгэн удирдлагад таницуулж, холбогдох газар, хэлтэст шилжүүлэн шийдвэрлүүлэх, ШШГЕГ-аас явуулж буй өргөдөл, гомдол хүсэлтийн хариуг иргэд, байгууллагад хугацаа алдалгүй хүргэх;

Ажил үүргийн хуваарь:

  1. Өргөдөл, гомдлыг хүлээн авч шаардлагатай нэр, хаяг, баримтыг тодруулан цахим санд бүртгэж, бүртгэл хяналтын карт 2 хувь хөтөлж, нэг хувийг ирсэн өргөдөл, гомдлын хамт холбогдох албан тушаалтанд танилцуулж, шилжүүлэх, үлдсэн хувьд нь тогтмол хяналт тавих;
  1. Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч удирдлагад танилцуулан шийдвэрлэлтэд тогтмол хяналт тавьж, хуулийн хугацаанд шийдвэрлүүлэн хариуг хүргүүлэх;
  1. ШШГЕГ-ын удирдлага иргэд, байгууллагын төлөөлөгчийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг чанд мөрдөн, уулзалтыг зохион байгуулж, гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлүүлэх;
  1. Бүртгэл хяналтын картыг лавлах санд байрлуулж, зохион байгуулалтын нэгж, харилцагч байгууллага болон шийдвэрлэсэн, шийдвэрлээгүй асуудлаар ялгаж ангилах;
  1. Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын хяналтын картыг цахим санд бүртгэж, хяналтаас хасах.
  1. Ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон шийдвэрлэх хугацаа хэтрүүлсэн өргөдөл, гомдлын мэдээг газар, хэлтэс, тасаг, нэгж, албан тушаалтан нэг бүрээр гаргаж, сар бүр удирдлагад танилцуулж байх.
  1. Иргэд, хуулийн этгээд, алба хаагчдаас өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрэн хангаж, өргөдөл, гомдолд дурьдсан тухайн байгууллага, хувь хүний нууцыг хадгалах;
  1. Иргэд, хуулийн этгээд, алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Архивын тухай” Монгол Улсын хуулийн 22.1.3-д заасны дагуу хадгаламжийн нэгж болгож хуулийн хугацаанд архивт хүлээлгэн өгөх;
  1. ШШГЕГ-аас явуулж буй өргөдөл, гомдол, хүсэлтийн хариу /хариу мэдэгдэх хуудас/ албан бичгийг стандартын дагуу хэвлэмэл хуудсанд бүрдүүлэн холбогдох иргэд, байгууллагад хүргүүлэхэд хяналт тавих;
  1. Иргэд, хуулийн этгээд, алба хаагчдаас ШШГЕГ болон харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжид ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн мэдээг улирал бүр нэгтгэж, нэгдсэн судалгаа гарган удирдлагад таницуулах;
  1. Дээд байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тогтмол хяналт тавьж, ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээг улирал бүр нэгтгэн гаргаж, тогтоосон хугацаанд холбогдох дээд байгууллагад хүргүүлэх;
  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд мөрдөж буй албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар хууль тогтоомж, дүрэм, заавар, журмыг чанд мөрдөж ажиллах;
  1. Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаархи мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хагас, бүтэн жилээр мэдээлэх;
  1. Байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
  1. Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;

БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

Ажлын байрны зорилго:

Баримт бичгийн стандарт, албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баримт бичгийг бүрдүүлэх, хяналт тавих, шилжүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын газар, хэлтэс, тасгаас төлөвлөсөн баримт бичгийн найруулга, дүрмийн алдааг хянаж стандартын дагуу хэвлэмэл хуудсанд зөв бүрдүүлж, албан хэрэг хөтлөлтийн талаар гарсан хууль тогтоомж, дүрэм, заавар, журмыг чанд мөрдөж ажиллах;

Ажил үүргийн хуваарь:

  1. Байгууллагаас гадагш явуулах баримт бичгийг хүлээн авч шалгах, бүртгэх, ангилах, дугтуйлах, хаяглах, шуудангийн салбарт хүргэх;
  2. Архивын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтыг мөрдөн ажиллах;
  3. Байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай бүх баримт бичгийг цаг хугацаанд нь түргэн шуурхай, чанартай хувилж олшруулах;
  1. Албан хэрэг хөтлөлтийн талаар гарсан хууль тогтоомж, заавар, журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах;
  1. Бичиг хэргийн эмц цэгц, ноорог, устгалт, дугаар бүхий хэвлэмэл хуудасны зарцуулалт, албаны нууцлалын байдалд хяналт тавьж ажиллах;
  1. Албан бичгийн хуудсанд хэвлүүлэхээр ирж буй баримт бичгийн найруулга, дүрмийн алдааг хянаж, стандартын дагуу хэвлэмэл хуудсанд зөв бүрдүүлэх;
  1. Шаардлагатай тохиолдолд соронзон хальснаас бичлэгийг буулгах;
  1. Нууцын тухай багц хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллах;
  1. Байгууллагаас явуулах албан бичгийг программд заасны дагуу бүртгэх;
  1. Явуулах албан бичгийг хянаж дугаар өгөх;
  1. Явуулах бичгийг бүртгэн шууд шилжүүлэн өгөх ба шууданд хүргүүлэх;
  1. Шаардагдаж буй хэвлэмэл хуудсыг тухай бүр захиалан, зарцуулалтад хяналт тавьж ажиллах;
  1. Тухайн онд хөтлөгдсөн баримт бичгийг “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ын 3 дугаар бүлгийн 3.3.2 дахь хэсгийн дагуу бүрдүүлж хүлээлгэн өгөх;
  1. Хариуцсан техникийг хэвийн ажиллагаатай, бэлэн байлгахад анхаарч, шаардагдах бичгийн цаас, хор, Flash диск зэрэг материалыг ажилд бэлэн байлгах, зарцуулалтыг тооцох, хийсэн ажлын тооцоог тогтмол хөтөлж байх;
  1. Ирсэн албан бичгийг шууд шилжүүлэх болон хариутай албан бичгийн программд заасны дагуу ангилан бүртгэх;
  1. Бүртгэлд авагдсан албан бичгийг холбогдох албан тушаалтанд шилжүүлж, шийдвэрлүүлэх;
  1. Ирсэн хариутай албан бичгийн мэдээг сар бүр гарган удирдлагад танилцуулах;
  1. Ирсэн бичгийн дэвтэр хөтлөн албан хаагчдаар гарын үсэг зуруулах;
  1. Өөрт үлдэх тайлан мэдээ, судалгаанаас бусад бичгийн удирдах даргын цохолттой эх хувийг буцаан авч байршуулах ;
  1. Албаны хариуцлагаа өндөржүүлэн хариуцсан ажлаа өндөр түвшинд хийж гүйцэтгэх;

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

Ажлын байрны зорилго:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хүний нөөцийн талаар гарсан хууль тогтоомжийг мөрдүүлэх, биелэлтийг нь зохион байгуулах, тус байгууллагын мэргэшсэн албан хаагчаар хангах, түүний тогтвортой байдлыг хангуулахад оршино.

Ажил үүргийн хуваарь:

  1. 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Хорих анги, албадын албан хаагчийг судлах, томилох, чөлөөлөх, хуваарилах, цэргийн цол олгох, халах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, амралт, чөлөө олгох, нөөцөд авах үйл ажиллагааг эрх бүхий албан тушаалтанд танилцуулан хугацаанд нь шийдвэрлүүлэх,
  • Албан хаагчийн талаарх үндсэн мэдээллийг цахим санд үнэн зөв бүртгэх,
  • Хариуцсан анги, алба, салбар нэгжийн албан тушаалд судлагдаж буй албан хаагчийн ял шийтгэлийн болон өр төлбөртэй эсэх байдлыг холбогдох байгууллагаар шалгуулах,
  • Албан хаагчийн хувийн хэргийн бүрдэлт, баяжилт, бүртгэлийн картын бичилтэд хяналт тавих, томилогооны картыг анги, алба, салбар нэгжийн орон тоо, хувийн хэрэгт тогтмол тулгалт хийх,
  1. Байгууллага, иргэдээс ирүүлсэн хүний нөөцийн холбогдолтой санал, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу тогтоосон хугацаанд шийдвэрлэх;
  • Иргэд байгууллагаас гаргасан хүний нөөцийн холбогдолтой санал, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу тогтоосон хугацаанд шийдвэрлүүлэх,
  1. Хүний нөөцтэй холбоотой мэдээ, судалгааг нэгтгэн боловсруулах, холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах, хүргүүлэх;
  • ШШГЕГ-ын хүний нөөцийн талаарх нэгдсэн бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болоход шаардлагатай мэдээ, судалгааг гаргаж өгөх;
  • Харьяа нэгжийн хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтны үйл ажиллагааг шалган зааварчилах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АХЛАХ  МЭРГЭЖИЛТНИЙ АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

Ажлын байрны зорилго:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг шуурхай, нээлттэй, ил тод байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж, иргэд, олон нийтийг бодит, үнэн зөв мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцан хамтран ажиллах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжүүдийн холбогдох албан тушаалтны байгууллагаа сурталчлах ажилд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх.

Ажлын байрны чиг үүрэг::

ШШГЕГ-ын дарга, удирдлагыг зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, холбогдох мэдээ мэдээллээр хангах,

ШШГБ-ын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай, нээлттэй, ил тод байдлаар сурталчилж, иргэд олон нийтийг бодит, үнэн зөв мэдээллээр хангах,

ШШГЕГ-ын дарга, удирдлагын өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгууллагыг төлөөлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх,

Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцан хамтран ажиллах, нягт холбоотой байх,

Байгууллагын зүгээс алба хаагчдад зориулан эрхлэн гаргадаг “Сүлд” инфо” сэтгүүлд тавигдах материалуудыг холбогдох албан тушаалтнуудаас авч, нэгтгэн хэвлэлтэд өгч, түгээх,

Ажил үүргийн хуваарь:

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байгууллагатай холбоотой эерэг, сөрөг мэдээ мэдээлэлд өдөр тутам хяналт тавьж, цаг тухай бүрт нь удирдлагад танилцуулан шаардлагатай тохиолдолд залруулга хийх,

Байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүргэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, түүний биелэлтийг ханган ажиллах, мэдээлэл авахаар ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд, Төрийн, байгууллагын, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг түргэн шуурхай, үнэн бодитоор өгч байх, ШШГЕГ-ын вэб сайт, facebook хуудасны мэдээллийг шинэчилж, баяжилт хийх.

Мэдээллийн ил тод байдлыг хангаж, байгууллагыг төлөөлж, удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тухайн үед зохион байгуулж буй үйл явдлын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг өгөх, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ШШГБ-тай холбоотой эерэг, сөрөг мэдээ мэдээлэлд хяналт тавих, архивлах,

Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай албаны журмаар харилцан хамтран ажиллах гэрээ байгуулах, холбогдох албан тушаалтантай хамтран нэвтрүүлэг, сурвалжилга, мэдээ мэдээлэл бэлтгэн, олон нийтэд хүргэх,

“Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын баримт бичиг”-ийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг хагас, бүтэн жилээр нэгтгэн, удирдлагад танилцуулах.

 

Scroll To Top