Нэр хүндэд нь халдсандаа уучлал хүсчээ

8a4f24a810976107big“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” -ийн тэргүүн Х.Оюунцэцэг ШШГЕГ-ын ХЗХ-ны төлбөр барагдуулах ажлын албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайваны нэр хүндэд үндэслэлгүйгээр удаа дараа халдаж байсандаа хүлцэл өчиж албан бичиг ирүүлжээ. Тодруулбал,  УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө  хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн хэмээн нэр төрд нь халдаж, хардаж сэрдэж байсандаа уучлал хүссэн байна. ХЭАХШТ-ийн тэргүүн Х.Оюунцэцэг хэлэхдээ “Ажлын хэсэгт орсон хохирогчдын төлөөлөл албадан дуудлага худалдааны протоколыг хараад Р.Энхтайван бидний хөрөнгийг хамгийн өндөр үнэлгээтэй зарсан, битүүмжилсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн шударга албан хаагч гэдгийг ойлгосон” гэжээ.

Эх сурвалж: http://mojha.gov.mn/

Scroll To Top