Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 20 жил, “Сүлд” биеийн тамир спортын хорооны 10 жилийн ойн нэрэмжит сорилго барилдаан болов

Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр наадам болоход багахан хугацаа үлдээд байгаа билээ.

Үүнтэй зэрэгцээд бөхчүүд нутаг нуга, дэвжээ, спорт хороогоороо нэгдэн гал болж бэлтгэлээ базааж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир спортын хорооны бөхчүүд харьяа “Төр хур” амралт, сувилалын газарт бэлтгэлдээ гараад байгаа юм.

“Сүлд” биеийн тамир спортын хорооны бөхчүүдийн наадмын өмнөх сорилго барилдааныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 20 жил, “Сүлд” биеийн тамир спортын хорооны 10 жилийн ойн нэрэмжит болгон  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

0704-tur-01

Тус арга хэмжээнд ШШГЕГ-ын удирдлагууд болон хотын бүсийн хорих анги, албадын дарга нар болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцсон юм.

Барилдаанд 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас аймгийн арслан, Б.Серик түрүүлж, “Сүлд” биеийн тамир спортын хорооны дарга, аймгийн арслан, ахлах дэслэгч А.Давааням үзүүрлэжээ.

0704-tur-02

Scroll To Top