“Гагнуурчин, токарьчин, төмөр хийц эдлэлийн суурь мэдлэг олгох” сургалт амжилттай явагдаж, төгсөгчид сертификатаа гардан авлаа

              Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагтай (TИKA)  хамтран ажиллах, “Төмрийн цех” байгуулах гэрээнд гарын үсэг зурсан.

            Тус хамтын ажиллагааны дагуу ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулах газрын буцалтгүй тусламжаар “Хорих ангийн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоод эх үүсвэрийг бий болгох, хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах”, гэм хорын хохирол төлбөрийг барагдуулах, мэргэжил олгох зорилтын хүрээнд хорих ангиудын хамгаалалтын төмөр эдлэлүүдийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий  “Төмрийн цех”-ийг 441 дүгээр ангид байгуулсан.

img_1467img_1504

           Турк Улсын Анкара хотын Абиданпаша техникийн их сургуулиас ноён Мурат Ендем, Сабри Биеик, Аядин Фидан, Мехмэт Акман зэрэг багш нар ирж тус төмрийн цехэд ажиллах хүмүүжигчид болон алба хаагчдад2017 оны 07 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд “Гагнуурчин, токарьчин, төмөр хийц эдлэлийн суурь мэдлэг олгох” анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулж, төгсөгчдөд сертификат гардуулахёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

img_1722

        Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ахмет Язал, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн ерөнхийлөгчийн зөвлөх Кямил Колабаш,  Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Вейсел чифтжи, дэд дарга Баярам полот, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Хосбаяр, Сургалт, арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамирболон тус ангийн удирдлага, алба хаагчид,хүмүүжигчдийн ар гэрийнхэн оролцов.

img_1405img_1698

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ энэхүү сургалт нь манай байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүмүүжигчдэд нарийн мэргэжил эзэмшүүлж, ажлын байраар хангах, тэднийг суллагдан гараад эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд бие даан ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

img_1407img_1410

          Мөн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ахмет Язал энэхүү хамтын ажиллагаа цаашид урт удаан хугацаанд үргэлжилж, бид бүхний эхлүүлсэн ажил танай байгууллагад болон нийгэмд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Scroll To Top