“Монгол цэргийн баяр”-ыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй зарим алба хаагчдаа шагнаж, урамшуулав

“Монгол цэргийн баяр”-ыг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй зарим алба хаагчиддаа Төрийн дээд шагнал, цэргийн ээлжит цол олгож, ШШГБ-ын шагналаар шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, бэлтгэл дэд хурандаа Д.Сүхбаатар, “Цэргийн гавьяаны одон”-гоор Хорих 407 дугаар ангийн дарга, хурандаа Д.Уранчимэг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ахмад ажилтан Ц.Доржхорлоо, “Цэргийн хүндэт” медалиар Тогтоол гүйцэтгэх газрын Хуяглан хүргэлт, эрэн сурвалжлах тасгийн дарга, дэд хурандаа С.Хаш-Эрдэнэ, Хорих 407 дугаар ангийн дэд бөгөөд гүйцэтгэх ажил, харуул хамгаалалтын тасгийн дарга, хошууч В.Онон нарын 32 алба хаагч тус тус шагнагдав.

shagnal

Мөн “Хурандаа” цолоор Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн дарга Ч.Энхбаатар, “Дэд хурандаа” цолоор Дорнод аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны дарга Х.Онцгойбаяр, “Хошууч” цолоор 401 дүгээр анги-Нэгдсэн эмнэлгийн биеийн тамир эмчилгээний арга зүйч, хөдөлгөөн засалч Г.Даваа,  “Ахмад” цолоор 16, “Ахлах дэслэгч” цолоор 8, офицерийн бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор 26, “Ахлах ахлагч” цолоор 29, “Ахлагч” цолоор 30, “Дэд ахлагч” цолоор 12 алба хаагчид цэргийн цол олгож,  “Хүндэт ажилтан” тэмдгээр 7, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 13, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 30, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 7, “Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч” 2, “Хүндэт” тэмдгээр 49, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр 46, “Баярын бичиг”-ээр” 51 алба хаагчийг  шагнаж, урамшуулав.

Scroll To Top