“Монгол говь” олон улсын хэт холын зайн уралдаан боллоо

“Монгол говь” олон улсын хэт холын зайн уралдаан 2017 оны 06 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны жолооч, ахлах ахлагч, ахмад тамирчин Б.Вандан-Очир оролцож, Өмнөговь аймгаас Элсэн тасархай хүртэл 5 өдрийн турш 225 км замыг эр зориг, тэсвэр тэвчээр гарган амжилттай туулж, 5 дугаар байрт шалгаран цом, медалийн эзэн болжээ.

Уг тэмцээн 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд гадаадын 40 гаруй орны тамирчид оролцсон байна.

uraldaan

Scroll To Top