“Илд бамбай” PUSH PULL цомын аварга шалгаруулах тэмцээнд ШШГБ-ын алба хаагчид амжилттай оролцжээ

Монголын Пауэрлифтингийн хүчний холбооноос 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан “Илд бамбай” PUSH PULL цомын аварга шалгаруулах тэмцээнд ШШГБ-ын алба хаагчид амжилттай оролцжээ.

Тэмцээнд Хууль сахиулах 16 байгууллагаас 150 гаруй тамирчид оролцож, хүч чадлаа сорьсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус тэмцээнд 10 алба хаагч оролцсноос 110 кг-ийн жинд шахалтын төрөлд “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, ахмад Э.Содномпилжээ 230 кг өргөж, нэгдүгээр байр эзэлж, алтан медаль, мастер ангилалын -100 кг-ийн жинд Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны дарга, спортын мастер,  дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ нийлбэр дүнгээр алтан медаль, +100 кг-ийн жинд Хорих 441 дүгээр ангийн технологийн тасгийн дарга, дэд хурандаа П.Отгонмөнх нийлбэр дүнгээр алтан медаль, open-90 кг-ийн жинд Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 445 дугаар ангийн дэд бөгөөд гүйцэтгэх ажил, харуул хамгаалалтын тасгийн дарга, хошууч Д.Батцогт нийлбэр дүнгээр хүрэл медаль, open-90 кг-ийн шахалтын төрөлд Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагч, ахлагч М.Гансүх хүрэл медаль, open-125 кг-ийн шахалтын төрөлд Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 437 дугаар ангийн хянагч, дэд ахлагч Д.Бямбацогт хүрэл медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүлжээ.

17310415_1229474717170819_832871034_o

Scroll To Top