Захиргааны удирдлагын газар

Захиргааны удирдлагын газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

Захиргааны удирдлагын газар нь байгууллагын үйл ажиллагааны хөгжлийн хэтийн болон дунд хугацааны стратеги, байгууллагын цахим хуудасны агуулга, хүртээмжийг нэмэгдүүлэн, аюулгүй байдлыг хангаж, цахим мэдээлийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа, гадаад харилцаа, бодлого, чиглэлийг боловсруулан зохион байгуулах, байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах бодлого, үйл ажиллагаандаа олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх орчин нөхцлийг бий болгох, олон нийтийн оролцоо хамтын ажиллагаа өөрийн харьяаны хэлтэс тасгийг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах.

Захиргааны удирдлагын газар нь дараах бүтэц зохион байгууллалттайгаар үйл ажиллагаагаа явуулна:

Үүнд:

%d0%b7%d1%83%d0%b3

 

Хууль тогтоомжийн хэрэгжилт дотоод ажлын хэлтсийн гүйцэтгэх чиг үүрэг:

  • Бодлогын хэрэгжилт, үр дүнгийн гэрээний биелэлт, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, хариуцлага тооцох.
  • Ажлаа тайлагнах.
  • Байгууллагын хэмжээнд дагаж мөрдүүлэх заавар, дүрэм, журам, норм, нормативын биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
  • ШШГЕГ-ын албан хэрэг хөтлөлтийн зааврын дагуу баримт бичиг зохион байгуулан мөрдөх, албан хэрэг хөтлөх арга хэлбэрийг зохих түвшинд явуулах нөхцлийг хангах, түүний үйл ажиллагааг дээд үр дүнтэй зохион байгуулах.
  • Хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын болон сайдын шийдвэрийг/дээд газрын тогтоол шийдвэр/ биелүүлэх ажлыг салбарын хэмжээнд зохион байгуулж биелэлтийг хангуулах.

Хүний нөөцийн бодлогын хэлтсийн гүйцэтгэх чиг үүрэг:

  • Байгууллагын хүний нөөцийн удирдлага, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх.
  • Алба хаагчдыг ажилд томилох, шилжүүлэх, сэлгэн томилох, албан тушаал дэвшүүлэх, албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх, халах, цэргийн цол олгох, бууруулах, хураан авах ажлыг зохион байгуулах.
  • Сургалтыг тасралтгүй зохион байгуулах
  • Нийт албан хаагчийн бүрэлдхүүн, хөдөлгөөний тайлан мэдээ, хүний нөөц, сургалт, боловсон хүчний холбогдолтой судалгаа гаргах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх,
  • ШШГБ-ын нийт албан хаагчийн хувийн хэрэг тоо бүртгэлийг нэгтгэх хөтлөх.
  • Алба хаагчдын тогтвор суурьшилтай үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх.
  • Алба хаагчдыг гадаадын өндөр хөгжилтэй улс оронд сурган бэлтгэх, дадлагажуулах боловсролын түвшин дээшлүүлэх төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжилтийг хангуулах

Сургалт арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн гүйцэтгэх чиг үүрэг:

  • Хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх, шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэх зарчимд байгууллагын хэмжээн мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, норм, нормативыг нийцүүлэн боловсронгуй болгох, өөрчлөх санал боловсруулах, өөрчлөх.
  • ШШГЕГ-ын даргын тушаал шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, шаардалагатай зөвлөгөөг өгөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх.
  • Олон улсын гэрээ, конвенц болон монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд заасан зорилт, зорилгыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх.
  • Иргэний болон захиргааны хэргийн шүүх хуралдаанд байгууллагыг төлөөлж оролцох.

Төрөлжсөн архивын чиг үүрэг:

  • ШШГБ-ын үйл ажиллагааны явцад бий болсон архивын бичиг баримт материалыг эмхлэн цэгцлэх, ашиглах, нөхөн бүрдүүлэх, хадгалан хамгаалах, үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагын түвшинд үр дүнтэй зохион байгуулах.
  • Архивын тухай монгол улсын хууль, холбогдох заава журамд заасны дагуу байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн бичиг баримт нэгж болгон бүрдүүлэх, бүртгэх, хадгалах ажлыг хариуцан зохион байгуулах.
  • Харьяа хорих анги алба нэгжүүдийн байнга хадгалах архивын баримт бичгийг татан төвлөрүүлж ШШГБ-ын төрөлжсөн архивын үйл ажиллагааг хэвийн явуулах.
Scroll To Top