Тусгай ажиллагаа, дотоод аюулгүй байдлын газар

Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газар нь дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аюулгүй ажиллагааг бүрэн хангах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөл бий болсон үед тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн Шуурхай бүлгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган чиглүүлж, үр дүнтэй ажиллах арга механизмийг бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнг Ерөнхий газрын даргын өмнө бүрэн хариуцаж ажиллана.

Үндсэн чиг үүрэг:

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд онцгой нөхцөл бий болсон үед нэгдсэн ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас оролцох, төлөвлөлт боловсруулж, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд алба хаагч болон шаардлагатай үед тэдний гэр бүлийн гишүүд, байгууллагын аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Байгууллага, алба хаагчийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гүйцэтгэж буй үүрэг болон гэнэтийн гамшиг осолтой холбоотой эрсдлийн үнэлгээг хийж, сөрөг хариу арга хэмжээ, тусгай ажиллагааны төлөвлөлтийг хийж, бэлтгэлийг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
  • Алба хаагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэнд, хөдөлмөр аюулгүй байдлаар хангах бодлого стандарт боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Байгууллага, алба хаагчдын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад аюулгүй байдлыг хангахад шаардагдах дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх бодлого боловсруулж, зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Төрийн нууцын хадгалалт хамгаалалт, зүй зохистой ашиглалтын стандарт боловсруулж, бодлого хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
  • Байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой аюул эрсдлийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, нууцлалыг хангаж, сөрөг хариу арга хэмжээ, тусгай ажиллагаанд ашиглах;
  • ШШГБ-ын төв, орон нутгийн аюулгүй байдлыг хангахад албаны нохойгоор мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
Scroll To Top