“Випашяна” бясалгалд хорих 413 дугаар ангийн 201 хүмүүжигч хамрагдлаa

ШШГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Ухаарал” хөтөлбөрийн хүрээнд “Випашяна” судлалын төвийн багш Б.Ширэндэвтэй  хамтран хүмүүжигчдийг бясалгалд хамруулах сургалтыг Хорих 415, 433 дугаар ангиудад зохион байгуулсан бол энэ удаад Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих  413 дугаар ангид 2017 оны 02 дугаар сарын 05-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Бясалгалд нийт 201 хүмүүжигч, 3 албан хаагч амжилттай хамрагдсан ба сургалтын үйл ажиллагааг тус ангийн удирдлага, нийгэм, сэтгэл зүйн албаны алба хаагчид  амжилттай зохион байгуулж ажилласан байна.

Энэ удаагийн сургалтад 200 гаруй хүмүүжигч хамрагдсанаараа өмнөх сургалтуудаас онцлог болов.

Бясалгалд хамрагдсан хүмүүжигчид өөрийгөө  таньж мэдэх боломж олгосон, үйлдсэн гэм нүглээ эргэцүүлж бодож, ухаарсан, тамхинаас татгалзсан, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлдөг болсон, бусдын үгийг сонсож, хүндэтгэж харьцах, ял эдлэх хуггацаандаа зөрчил гаргахгүй байх, бусдыг ялан дийлэх сэтгэлгээгээ өөрчилнө гэх мэт эерэг яриа өгүүллийг бусадтайгаа хуваалцаж байлаа. Цаашид тэднийг бясалгалаа өглөө, орой тогтмол цагт хийж байхаар ангийн дотоод цагийн хуваарьт нь тусгаж өгчээ.

413-01

Scroll To Top