Тусгай ажиллагааны газар

Тусгай ажиллагааны газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

– Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хямралт нөхцөл байдлын үед нэгдсэн ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас оролцох, төлөлвлөлт боловсруулж, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд алба хаагч болон шаардлагатай үед тэдний гэр бүлийн гишүүд, байгууллагын аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих,

– Байгууллага, албан хаагчийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гүйцэтгэж буй үүрэг болон гэнэтийн гамшиг осолтой холбоотой эрсдэлийн үнэлгээг хийж, бэлтгэлийг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

– Алба хаагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэнд, хөдөлмөр аюулгүй байдлыг хангах бодлого, стандарт боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих,

– Байгууллага, алба хаагчдын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад аюулгүй байдлыг хангахад шаардагдах дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх бодлого боловсруулж, зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавих,

– Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, зүй зохистой ашиглалтын стандарт боловсруулж, бодлого, хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

– Байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой аюуд, эрсдэлийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, нууцлалыг хангаж, сөрөг хариу арга хэмжээ, тусгай ажиллагаанд ашиглах,

capture

Тусгай ажиллагааны төвийн гүйцэтгэх чиг үүрэг нь:

– Хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн шуурхай бүлгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах,

– Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадад нийтийг хамарсан онцгой учрал үүссэн үед болон алба хаагч, ялтан, сэжигтнийг барьцаалсан үед түүнийг таслан зогсоох,

– Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанаас оргосон ялтан, сэжигтэнг эрэн сурвалжлах, баривчлах,

– Ялтныг хуяглан хүргэх ажиллагааны аюулгүй байдлыг хангаж, ялтныг хуяглан хүргэх, олон хоригдогсдыг хамарсан нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцох, хуяглан хүргэгдэж байгаа ялтныг суллахаар гаднаас хүч хэрэглэн халдан довтолсон үед сөрөг арга хэмжээ авах,

– Хорих ангиудын шуурхай бүлэгтэй хамтарч урьдчилсан үзлэг, нэгжлэгийг тухайн хорих ангийн байршил, онцлогт тохируулан тогтмол зохион байгуулах,

– Албаны бэлтгэл, бие бялдрын болон өндөржүүлсэн бэлэн байдлыг тогтмол хангах,

– Шуурхай бүлгийн алба хаагчдыг тогтмол сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах,

Scroll To Top