Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445, 421 дүгээр нээлттэй хорих ангиуд 2017 оны 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд ахмад настнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Мөн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь дэргэдээ “Ахмадын өргөө”-г засварлан тохижуулж, нээлтийн арга хэмжээг нь тус үйл ажиллагааны үеэр хийжээ.

ahmad01

421 дүгээр нээлттэй хорих анги нь ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлснээс гадна 1980-1987 оны хооронд тус ангийн даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Д.Бадамзулын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

ahmad02

Бэлтгэл хурандаа Д.Бадамзулын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх үйл ажиллагаанд урилгаар “Хурандаа” нийгэмлэгийн ШШГБ хариуцсан дарга, бэлтгэл хурандаа Б.Баатаржав, бэлтгэл хурандаа Л.Оюунчимэг, Ж.Нямдаваа, Б.Нацаг, ШШГЕГ-ын ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Ц.Мөнхжаргал, бэлтгэл хурандаа Д.Бадамзулын гэр бүлийнхэн оролцсон бөгөөд ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлжээ.

Scroll To Top