АЖИЛ МЭРГЭЖЛИЙН “АСК” ТЭМЦЭЭН БОЛЛОО

index1Хорих 401 дүгээр ангиас албан хаагчдынхаа хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, тэдний эрх зүйн мэдлэг, чадварыг сайжруулах, бататгах, идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх, урам зоригийг сэргээх, хамт олны нэгдмэл байдлыг хангах зорилгоор ажил мэргэжлийн “АСК” тэмцээнийг 3 дугаар сарын 7-ны өдөр зохион явууллаа.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Раднаасүрэн, тус ангийн хүний нөөц, сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахмад С.Энхмандал, мөн онош зүйн тасгийн эрхлэгч, дэслэгч Ц.Буджав нар ажиллалаа.

Тус тэмцээн багийн мэндчилгээ, багийн дунд асуулт хариулт, жүжигчилсэн тоглолт буюу гэрийн даалгавар, багийн ахлагч нарын дунд асуулт хариулт, үзэгчдийн дунд асуулт хариулт гэсэн 5 үе шаттайгаар явагдаж, харуул хамгаалалт, нэгдсэн эмнэлэг, захиргаа, санхүүгийн албанаас нийт 7 багийн 42 гишүүн оюун ухаан, мэдлэг чадвараа сорин уралдлаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Scroll To Top