ЯЛ ЭДЛЭХ ХУГАЦААНДАА ТОГООЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГ АВЛАА

IMG_00000761

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс жирийн дэглэмтэй хорих ангиудын ялтнуудын дунд “Тогооч” мэргэжлээр мэргэжлийн үнэмлэх, зэрэг олгох сургалтыг 2014 оны 09 дүгээр сараас 1 сарын хугацаанд зохион байгуулж, суралцагчид өнөөдөр буюу 10 дугаар сарын 02-ны өдөр онолын болон дадлага ажлын шалгалтаа өгчээ. Ингэснээр тэд тогооч мэргэжлийн 3 дугаар зэрэгтэй, мэргэжлийн үнэмлэхтэй болж, суллагдсаны дараа мэргэжлийн дагуу ажиллах бүрэн боломжтой болсон байна.

Хичээл сургалтыг Монгол Улсын Зөвлөх инженер, Хоол зүйн шим тэжээлийн нийгэмлэгийн багш Ц.Байгальмаа удирдан явуулсан бөгөөд шалгалтыг Хөдөлмөрийн яамнаас томилогдсон Мэргэжлийн ур чадварын шалгалтын төв комиссийн нарийн бичгийн дарга, Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээний төвийн ажилтан Б.Энхсайхан, Монгол Улсын Зөвлөх инженер С.Эрдэнэчимэг, Монгол Улсын Зөвлөх инженер Ө.Отгонбат нар авсан байна.

Мөн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаатай Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн хяналтын прокурор Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нар танилцжээ.

 

Scroll To Top