loader

Олон улсын хорих байгууллагуудын онцлох мэдээлэл

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хорих байгууллага хоригдогсдыг олноор нь суллах төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдлээ. Хэдийгээр тус улсын Зүүн Капе дахь Зүүн Лондонгийн хорих байгууллагад 56 хоригдол, 35 албан хаагч, Баруун Капе дахь хорих байгууллагад 36 албан хаагч халдвар авч 1 хоригдол сэжигтэй тохиолдлоор нас барж, Лимпопод 2 албан хаагч халдвар авч нэг нь эдгэсэн. Гаутэнгэд 7 хоригдол, 3 албан хаагч, мөн хорих байгууллагын удирдах газар нь нэг албан хаагч COVID-19 цар тахлын халдвар авч эдгэрсэн зэрэг нөхцөл байдалтай байгаа боловч хоригдлуудад өршөөл үзүүлэх шийдвэр гаргуулах төлөвлөгөөгүй байгаа талаараа мэдэгджээ.

Сингапур Улсын Хорих байгууллага нь хоригдогсдын ар гэрийнхэн Хорих байгууламжид биечлэн уулзалт хийхийг хориглосон шийдвэрээ 2020 оны 06 дугаар сарын 01-ний Даваа гараг хүртэл 3 долоо хоногийн хугацаатайгаар сунгалаа. Хоригдогсод нь ар гэрийнхэнтэйгээ гар утсаар холбогдох захиалгын хуваарийг зохицуулах ажлыг өөрийн байгууллагын вэб сайтаараа 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн авч эхэлсэн байна. Мөн ажлын цагаар байгууллагын тусгай утсаар дамжуулан хоригдогсодтой утсаар болон теле-уулзалт хийх захиалга өгч болно.

Баруун Австралийн хорих байгууллага 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хорих байгууллагад биечлэн уулзалт хийх, эргэлт оруулахыг хориглосон бөгөөд утасны яриа болон видео уулзалтыг үнийг чөлөөлжээ.

Австралийн Холбооны Улсын Күинсландын хорих байгууллагын Каприкорниа дахь байгууламжийн өргөтгөлийн ажлын эхний хэсгийг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөв. Энэхүү өргөтгөлийн ажил 2018 оны 06 дугаар сард эхэлсэн бөгөөд 2021 онд барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар 400 хорих өрөөтэй тус төвийг өргөтгөж 200 сая долларын өртөгтэй шинэ байгууламжийг барьж дуусгаснаар 348 хорих өрөө, 398 хоригдлыг багтаах хүчин чадалтай болно.

        БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс нутаг Хонг Конгийн хорих байгууллагын харьяанд байдаг Тай Лам хорих байгууллагад 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр олон хоригдлуудыг хамарсан, далд зохион байгуулалттай эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу шуурхай багийнхан тус байгууллагын албан хаагчидтай хамтран яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүллээ. 26-ны өдөр өглөөний 07:30 минутын үед хоолны өрөөнд тус үйл ажиллагааг зохион байгуулсан гол этгээдийг үймээн гаргаж эхлэхэд хорих байгууллагын хянагч нар саатуулж, тусгаарласан бөгөөд тэрээр бусад хоригдлуудыг энэхүү эмх замбараагүй байдалд уриалсан болох нь тогтоогдсон байна.

Яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн Тай Лам Хорих байгууллагын 70 албан хаагч болон Бүс нутгийн шуурхай багийнханы тусламжтайгаар гэнэтийн шалгалтыг хорих байгууллагад хийж, 22 хоригдлыг уг үймээнд сэжиглэн тусгаарлаж, холбогдох хэргийг шалгаж эхэлжээ. Энэхүү үйл ажиллагааны талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Дашрамд хэлэхэд Тай Лам Хорих байгууллага нь энгийн түвшиний харуул хамгаалалттай, давтан гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй хоригдлуудад хорих ял эдлүүлдэг институц юм.

     Мөн өнгөрсөн сарын хугацаанд Хонг Конгийн хорих байгууллагын эмнэлэгт хэвтэж байсан 1 хоригдогч, 2 хоригдол нас барсан бөгөөд, хоригдлуудын болон байгууллагын албан хаагчид халдсан 4 тохиолдлыг таслан зогсоосон байна.

        Канад Улсын Хорих байгууллага нь 897 хоригдлуудаас COVID-19 цар тахлын шинжилгээ авснаас 291 хоригдол вирусын халдвар авч, 2 хоригдол нас барж 159 хоригдол эдгэрчээ. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан ард иргэд болон сайн дурынхан хорих байгууллагад биечлэн ирэх, эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хорих байгууллагаас гарах болон хоригдлуудыг ажиллуулах зорилгоор хорих байгууллагаас гаргахыг хориглосон. Хоригдогсдыг ар гэрийнхэнтэйгээ харилцаа холбоотой байлгах нөхцөлийг хангах үүднээс утасны ярианы төлбөрийг хямдруулсан. Канад Улсын Засгийн газар нь эмнэлгийн тодорхой хэрэгсэлд импортын татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг гаргаж 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс даган мөрдөж байна.

      Япон Улсад халдвараас сэргийлэх хэрэгсэл дутагдалтай байгааг харгалзан Япон Улсын 41 хорих байгууллагад маск, эмнэлгийн хамгаалах хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сарын 15-аас эхлэн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 10 дугаар сард гэхэд 1,200,000 хамгаалах хувцсыг үйлдвэрлэх зорилготой байгаа талаах тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгджээ. Эдгээр хамгаалалтын хувцас, маскыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудад нийлүүлэх юм. Мөн хамгаалах хувцас хэрэгслийн түүхий эдээ нийлүүлж захиалга өгч буй хувийн байгууллагуудад 2020 оны 03 дугаар сарын дундаас эхлэн Аомори болон Киётогийн 7 хорих байгууллагууд нийтдээ сарын хугацаанд 66,000 мянган маскийг үйлдвэрлэж, Осакад байрлах 3 хорих байгууллага 4900 хамгаалах хувцас үйлдвэрлээд байна. Ёокохама дахь хорих байгууллага сард 6400 хамгаалалтын хувцас үйлдвэрлэж нийлүүлсэн гэх мэдээлэл байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд