loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн “Сахилга, ёс зүйн салбар хороо”-ны ажлын талаар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжүүдийн “Сахилга, ёс зүйн хороо”-ны 2020 оны 01 дүгээр улирлын үйл ажиллагааны тайланг нэгтгэн танилцуулж байна.
  1. ШШГЕГ-ын Сахилга, ёс зүйн хороо 2020 оны эхний улиралд 2 удаа хуралдан, 2019 оны ажлын тайланг хэлэлцэж, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.
          Мөн ШШГЕГ-ын Хяналт, шалгалтын газрын 4 алба хаагчийн гаргасан сахилга, ёс зүйн зөрчилийг шалгасан дүнг хэлэлцэн, тэдэнд сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэсэн Сахилга, ёс зүйн хорооны Дүгнэлт гарган ЗУГ-т уламжлан шийдвэрлүүлсэн.
  1. Дээрх алба хаагчдын гаргасан зөрчлийг хэлэлцсэн ШШГЕГ-ын Сахилга, ёс зүйн хорооны хуралдааны шийдвэрийг үндэслэн ШШГЕГ-ын алба, газрын дарга нарт Засгийн газрын 01 дүгээр албан даалгавар, 258 дугаар тогтоолын биелэлтийг дотооддоо шалгах үүргийг Сахилга, ёс зүйн хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар албан бичгээр хүргүүлэн, зохих шалгалт хийлгэхэд ноцтой зөрчил илрээгүй тухай Хорих ял эдлүүлэх алба, Шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас хариу ирүүлсэн байна.
  2. ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжүүдийн Сахилга, ёс зүйн салбар хороо нь 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэлт, сахилга, ёс зүй, хариуцлага, сонор сэрэмжийн байдалд хяналт шалгалт, үзлэг явуулан, дүнг Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, анги, байгууллагын захиргаанд зөвлөмж, дүгнэлт өгөх зэргээр ажиллажээ.
          Тухайлбал; ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2а/91 дүгээр албан бичгээр өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Засгийн газрын “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018  оны 258 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7, Монгол Улсын Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврын 9 дэх хэсэг, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн  сахилга, ёс зүйн дүрэм”-ийн заалтын биелэлтийг хангуулах ажлын хүрээнд газар, албаныхаа хэмжээнд сахилга, хариуцлага, ажлын цаг ашиглалт, сонор сэрэмж, албан ажлын өрөө, тасалгааны эмх цэгц зэрэг чиглэлээр үзлэг, шалгалт явуулан, илэрсэн зөрчлийг засуулах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан байна.
         4. Тайлангийн хугацаанд алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, энэ төрлийн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, ажлын идэвх санаачилга, ажил үүрэгтээ хандах чиг хандлага, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр эрх зүй, танин мэдэхүйн сургалтуудыг дотооддоо болон бусад байгууллага, хувь хүмүүстэй хамтран цувралаар зохион байгуулан ажилласан.
          Тухайлбал; Завхан аймаг дахь ШШГГазар алба хаагчдын ажлын цаг ашиглалт, бүтээлч, цэрэгжилч, жагсаалч байдлыг дээшлүүлэх, дүрэмт хувцасыг зөв хэрэглэх, албаны бэлэн байдлыг хангуулах зорилгоор “Сахилга, хариуцлага" 1 сарын аяныг  2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл зарлан ажиллаж байна.
  1. Алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд хяналт тавин, илэрсэн зөрчлийг засуулах, цаашид дахин давтан гаргуулахгүй байх зорилгоор тухайн зөрчлийн шинж байдлыг үндэслэн “Сахилгын талон”-д тэмдэглэгээ хийх, байгууллагын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах, журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
           Салбар хорооны ажлын тайлан, алба хаагчдын гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийн мэдээг сар бүр ШШГЕГ-т ирүүлж хэвшсэн бөгөөд 2020 оны эхний 3 сарын байдлаарх мэдээг нэгтгэн дүгнэхэд:
          Нийт 156алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулснаас 57 алба хаагчид “Сануулах”, 48 алба хаагчид “Албан тушаалын цалинг 1-3 сарын хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 46 алба хаагчид “Цолны мөнгийг хасах”, 3 алба хаагчийн “Цэргийн цол бууруулах”, 1 алба хаагчийг  “Албан тушаал бууруулах”, 1 алба хаагчийг “Халах” сахилгын  шийтгэл тус тус ногдуулжээ.
          Мөн зөрчил гаргасан нийт 236 алба хаагчийн “Сахилгын талон”-д тэмдэглэгэээ хийсэн байна.
          Анги, байгууллагын Салбар хороо 2020 оны эхний 3 сард нийт 98 удаа хуралдсан байна.
  1. 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар Нийслэлийн ШШГГ-т 3 шийдвэр гүйцэтгэгчийн ажлын сахилга, хариуцлагын талаар-3, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 1 алба хаагчийн зан харилцааны талаар-1, нийт 4 өргөдөл гомдол ирснийг шалгаж шийдвэрлэн хариу өгчээ.
          Харьяа хорих анги, байгууллагуудын Сахилга, ёс зүйн салбар хорооны 2020 оны эхний улирлын үйл ажиллагааны тайланг нэгтгэсэн дүнг үндэслэн ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, ШШГЕГ-ын Сахилга, ёс зүйн хорооны даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/1714 дүгээр албан бичгээр цаашид анхаарч ажиллах зүйлийн талаар тодорхой үүрэг, чиглэл өгсөн болно.
 
ШШГЕГ-ЫН САХИЛГА,ЁС ЗҮЙН ХОРОО

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд