loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн “Сахилга, ёс зүйн салбар хороо”-ны ажлын талаар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжүүдийн “Сахилга, ёс зүйн хороо”-ны 2019 оны үйл ажиллагааны тайланг жилийн эцсийн байдлаар нэгтгэн танилцуулж байна.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

  1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.09.27-ны А/183 дугаар тушаалаар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм" шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ШШГЕГ-ын “Сахилга, ёс зүйн хороо” болон анги, байгууллагын “Сахилга, ёс зүйн салбар хороо”шинэчлэн байгуулан ажиллаж байна.
  2. ШШГЕГ-ын “Сахилга, ёс зүйн хороо”-ны 2019 оны ажлын төлөвлөгөөг батлан, Хяналт шалгалтын газартай хамтран 2019 онд Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь 417 дугаар нээлттэй хорих анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 427 дугаар хаалттай хорих анги, Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэлтэс зэрэг 5 байгууллагын “Сахилга, ёс зүйн салбар хороо”-ны үйл ажиллагааг газар дээр нь шалган танилцаж, цаашид анхаарах зүйлийн талаар зөвлөгөө, үүрэг чиглэл өгч ажилласан.
  3. ШШГЕГ-ын “Сахилга, ёс зүйн хороо” 4 удаа хуралдаж, хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлан, зарим алба хаагчийн ёс зүйн талаар ХШГ-ын шалгалтын дүн зэрэг асуудлыг хэлэлцэн зохих шийдвэрийг гарган ажиллаж ирлээ.
  4. ШШГЕГ, Азийн сантай хамтран 2019.10.29-ний өдөр “ШШГБ-ын ил тод байдал, алба хаагчдын сахилга, ёс зүй, авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгзохион байгуулж, харьяа хорих анги, байгууллагуудын Сахилга, ёс зүйн хорооны дарга, ажилтнуудыг оролцуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ёс зүйн зохицуулалт, шийдвэрлэлтийн өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэн хэлэлцүүлсэн.
  5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ёс зүй, хандлагыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, “сургалтын модуль”-ийг боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор 11 алба хаагчийг Азийн сантай хамтран 2019.11.28-30-ны өдрүүдэд сургагч багшийн сургалтад хамруулсан.
  6. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Сахилга, хариуцлага, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх жил” болгосонтой холбогдуулан алба хаагчдынхаа үндсэн ажил үүргийн биелэлт, сахилга, хариуцлага, ёс зүй, сонор сэрэмжийг дээшлүүлэх, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор зохистой ажил, болзолт уралдаан, аян зарлаж дүгнэх, үр дүнтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэж иржээ.  Үүнд:

    - Алба хаагчдын харилцаа, сахилга хариуцлага, сонор сэрэмж, ажилдаа хандах хандпага, ажлын цаг ашиглалт, үр бүтээмжийг нэмэгдүүлэх, албаны бэлэн байдлыг хангуулах ажлын хүрээнд 401 дүгээр хаалттай хорих анги,  439 дүгээр хаалттай хорих анги зэрэг олон анги, байгууллагууд Сахилга, хариуцлагын зөвлөгөөн зохион байгуулсан.

    - 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчдын өдөр тутмын ажил үүргийн гүйцэтгэл, цаг ашиглалт, сонор сэрэмж, сахилга хариуцлагын байдалд тавих дотоод хяналтыг сайжруулан эрчимжүүлэх зорилгоор ангийн даргын 2019.03.04-ний өдрийн А/25 дугаар тушаалаар “Ёс журмын офицерийн ажиллах журам”, Хэнтий аймаг дахь ШШГГазар-419 дүгээр нээлттэй хорих анги“Ёс журмын эргүүл”-ийн хуваарь тус тус баталж, тухайн өдөр ажиллах Ёс журмын офицерийг томилон, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан илтгэх хуудсыг ангийн даргад танилцуулан шийдвэрлүүлж хэвшсэн нь шинэлэг арга хэмжээ болжээ.

    - 409 дүгээр хаалттай хорих анги 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс "Сонор сэрэмж” 1 сарын аян зарлан ажилласан.

       - Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар хаалттай хорих анги нь нийт алба хаагчдын дунд “Эерэг харилцаа-Эерэг хандлага” 1 сарын аяныг зохион байгуулж, мэргэжлийн сэтгэл зүйч, багш нараар хичээл заалгасан.

       - 415 дугаар хаалттай хорих анги алба хаагчдын ажлын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Сахилга, ёс зүйн зөрчилгүй алба хаагч шалгаруулах 1 сарын аян”-ыг зохион байгуулж дүгнэн, 25 алба хаагчийг шагнаж урамшуулжээ.

       - 439 дүгээр хаалттай хорих анги алба хаагчдын дунд “Ёс зүй” аяныг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зохион байгуулж,  “Ёс зүйн ойлголт, түүхэн хөгжил”-ийн талаар хичээл сургалт орж, нийт алба хаагчдын дунд “ШШГБ- ын ажилтны сахилга, ёс зүйн дүрэм”-ээр центавр тэмцээн явуулсан.

         - Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн үйл ажиллагаа,алба хаагчдын харьцаа, ёс зүйн түвшин, эргэлт, уулзалтыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэхэд чиглэсэн 10 асуулт бүхий санал асуулгыг шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан тушаалтан, үйлчлүүлэгч иргэд зэрэг нийт 325 иргэд, албан тушаалтнаас авч нэгтгэн дүгнэсэн.

         Санал асуулгад хамрагдагсдын 18 буюу 7.7 хувь нь “Муу ”, 173 буюу 74 5 хувь нь “Дунд”, 41 буюу 17.6 хувь нь 'Сайн гэж үнэлсэн байна.

  1. Анги, байгууллагын Салбар хороо болон даргын зөвлөлийн гишүүд хамтран нийт алба хаагчдын ажлын өрөө, тасалгаа, сейф, шүүгээнд гэнэтийн байдлаар архи согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис, хүйтэн зэвсэг байгаа эсэхийг шалгахад ноцтой зөрчил илрээгүй бөгөөд цаашид энэ чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгон, хяналт тавин ажиллаж ирсэн байна.
  2. Алба хаагчдын сахилга, хариуцлага, мэдлэг, боловсрол,ажил хариуцах чадвар, ёс зүй харилцааны соёл, төрийн алба хаагчийн манлайллыг дээшлүүлэх, цэрэгжилч, жагсаалч байдлыг сайжруулах, цэргийн дүрэмт хувцсыг цэвэр үзэмжтэй дүрмийн дагуу өмсөж хэвшүүлэхэд гол ажлаа чиглүүлэн ажиллаж ирсэн байна.Тухайлбал;

        - 439 дүгээр хаалттай хорих анги Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төрийн алба хаагчийн нэр хүндийг өндөрт өргөх, цэрэгжилт, жагсаалч байдлыг сайжруулах, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх, цэргийн дүрэмт хувцасыг цэвэр үзэмжтэй дүрмийн дагуу өмсөж хэвшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллуулахын тулд “Цэргийн жавхаа-5 аяныг зарлаж нийт алба хаагчдыг 6 багт хуваан хууль, журмын мэдлэг, урлаг, спортын тэмцээнийг зохион байгуулан ажилласан.

        - Алба хаагч хоорондын харилцааг эрхэмлэн захирах, захирагдах ёсыг хүндэтгэх зорилгоор Ахлагчийн зөвлөлөөс “Эрэмбэ” жилийн аяныг зохион байгуулсан байна.

Хоёр.   Хорих анги, шийдвэр гүйцэтгэхалба, нэгжийн “Салбар хороо”-ныажлын талаар:         

  1. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”-ийн заалтыг үндэслэн харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүдийн “Сахилга, ёс зүйн салбар хороо” нь 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, биелэлтийг хангуулан ажиллажээ.
  2. Анги, байгууллагуудын “Ёс зүйн салбар хороо”-ны хурлаар ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, сургалт, мэдээллийн ажлын үр дүн, хяналт шалгалтын дүн, зөрчил дутагдал гаргасан алба хаагчдын асуудал зэргийг хэлэлцэн тогтмолжуулахад анхаарч ажилласан байна.

          -2019 оны жилийн эцсийн байдлаар409 дүгээр хаалттай хорих анги-16, 417 дугаар нээлттэй хорих анги-15, 439 дүгээр хаалттай хорих анги-12, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги-11 удаа зэргээр анги, байгууллагын Сахилга, ёс зүйн салбар хороо нийтдээ 264 удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 1113 албан хаагчийн зөрчлийн талаар хэлэлцэн, 711 хүнд  сахилгын шийтгэл ногдуулан, 422 алба хаагчийн “Сахилгын талон”-д тэмдэглэгээ хийхээр шийдвэрлэжээ. Тухайлбал;

- Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн Салбар хорооны хурлаар зөрчил гаргасан 23 албан хаагчийн асуудлыг хэлэлцсэнээс 21 албан хаагчийн гаргасан зөрчилд ангийн даргын тушаалаар,  2 алба хаагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар цол бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.  

   - 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн “Сахилга, ёс зүйн салбар хороо”- ны 2019 оны 09 дүгээр сарын 25-ны хуралдаанаар 2019 оны эхний 9 сарын байдлаар сахилгын шийтгэл хүлээсэн 28 алба хаагчдын гаргасан зөрчил, шалтгаан нөхцлийн талаар хэлэлцжээ.

   - Баян-Өлгий аймаг дахь ШШГГазрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан, дэслэгч Ж.Даваахүү нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байрнаас зөвшөөрөлгүй явж, ажил тасалсан гэх зөрчлийг төлөвлөгөөт бус шалгалтаар шалгаж, албан үүрэг гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажил тасалсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон тул газрын сахилга, ёс зүйн салбар хороогоор хэлэлцэж, газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр сануулсан;

- Багануур дүүрэг дэх ШШГХэлтэс- 427 дугаар хаалттай хорих ангийн Сахилга, ёс зүйн салбар хорооны дарга, гишүүд алба хаагчдын цалин буусан үед буюу 2019 оны 01-05 дугаар саруудын 15, 23, 25, 26-ны өдрүүдэд нийт 5 удаа гэнэтийн байдлаар, Багануур дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг караоке, баар, цэнгээний газраар алба хаагч нар үйлчлүүлж байгаа эсэхийг шалгасан нь дотоод хяналтыг сайжруулахад чиглэсэн чухал арга хэмжээ болсон байна.

Гурав. Өргөдөл, гомдлын талаар:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжүүд алба хаагчдын сахилга, ёс зүй, ажил үүргээ гүйцэтгэх ур чадвар, зан харилцааны соёлын талаар иргэд-үйлчлүүлэгчид, хоригдол, хоригдогсдоос санал, хүсэлт, гомдол, шүүмжлэлийг хүлээн авах зорилгоор “Нэг цонхны үйлчилгээний төв”, Эргэлт уулзалтын байр, Шалган нэвтрүүлэх байр зэрэгт “Санал хүсэлтийн хайрцаг”, “Санал хүсэлтийн дэвтэр”-ийг байрлуулан ашиглаж байна.
  2. 2. 2019 онд алба хаагчийн үйл ажиллагааболонёс зүйн талаар ШШГЕГ-т нийт 24 өргөдөл, гомдол хүлээн авч, шалган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулсан, хариуцлагагүй хандсан 24, ёс зүйн зөрчил гаргасан 6 алба хаагчид  ШШГЕГ-ын болон тухайн анги, байгууллагын даргын тушаалаар сахилгын шийтгэлийг тус тус  ногдуулсан. Тухайлбал:

          - Төлбөр төлөгч иргэдтэй зүй бус харьцсан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Идэрчулуун, тус дүүргийн 185 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ч.Урангоо нарт ШШГЕГ-ын даргын 2019.04.09-ний өдрийн Б/475 дугаар тушаалаар “албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах”,

         - ШШГБ-ын алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн Баянхонгор аймаг дахь ШШГГ-ын ЦХБ-ны дарга, ахмад Ц.Дамцагдоржид ШШГЕГ-ын даргын 2019.11.19-ний өдрийн Б/1565 тушаалаар “албанаас халах”;

            - Албан ажлын харилцаанд ёс зүйн зөрчил гаргасан 415 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч В.Өнөрзулд “албан тушаалын цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах, мөн  ангийн ХХГАЭрхэлсэн дэд дарга, хошууч Ц.Шижирбаатарт “сануулах” сахилгын шийтгэлийг тус ангийн даргын 2019.01.08-ны өдрийн Б/01, Б/02 дугаар тушаалаар тус тус ногдуулж, “ШШГБ-ын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”, “ШШГБ-ын үйлчилгээний стандарт”-ыг мөрдөж ажиллах талаар үүрэг өгсөн.

  1. 2019 оны жилийн эцсийн байдлаар алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч нарын зан харьцаа, ёс зүйн талаар хамт ажилладаг алба хаагч, иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг нэгтгэн харахад  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 17, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд-4, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт-3,435 дугаар хаалттай хорих анги, Баянхонгор аймаг дахь ШШГГазарт тус бүр-2, - Баян-Өлгий аймаг дахь ШШГГазар, Багануур дүүрэг дэх ШШГХэлтэс-427 дугаар хаалттай хорих анги,  СМДӨАЭАХХГазарт тус бүр-1, нийт 29 өргөдөл, гомдол ирүүлснийг шалган шийдвэрлэж хариуг зохих журмаар өгчээ.

Нийслэлийн ШШГГазрын Сахилга, ёс зүйн салбар хороо нийт 8 удаа хуралдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон зан харилцаа, ёс зүйтэй холбоотой 17 өргөдөл, гомдлын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд хяналт шалгалт хийн, хурлаар хэлэлцжээ.

Дөрөв. Дүгнэлт:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжүүд нь “Сахилга, ёс зүйн салбар хороо”-г шинэчлэн байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөө батлан, түүнийгээ хэрэгжүүлэн ажиллаж иржээ.
  2. ШШГЕГ-ын дэвшүүлсэн зорилт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр дээд газраас өгсөн үүрэг, албан даалгаврыг тухай бүрт нь бие бүрэлдэхүүнд танилцуулан судлуулж, хэрэгжилтийг хангах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
  3. Сахилга, ёс зүйн салбар хорооны хурлыг хуралдуулж, ажлын төлөвлөгөө батлах, биелэлтийг тооцох, хяналт шалгалт болон өргөдөл, гомдол шалгасан дүн зэргийг хэлэлцэн ажиллаж байгаа боловч Салбар хорооны үйл ажиллагааны тайланд хэдэн удаа хурал хийж, хэдэн асуудлыг хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар бүрэн, тодорхой тусгах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэж үзлээ.
  4. Нийслэл, Баянхонгор, Сэлэнгэ аймаг дахь ШШГГазар, 415 дугаар хаалттай хорих анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, 435 дугаар хаалттай хорих анги СМДӨАЭАХХГ зэрэг анги, байгууллагын зарим алба хаагчдын ёс зүй, зан харилцааны зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол гарсан байгааг удирдлагууд онцгой анхаарч, энэ чиглэлээр тусгайлсан сургалт, нөлөөллийн арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
 
ШШГЕГ-ЫН САХИЛГА, ЁС ЗҮЙН ХОРОО

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд