loader

ШШГЕГ-ЫН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙГ ХАНГАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ШШГЕГ-ын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилго бүхий төв аппаратын нийт алба хаагчдыг хамруулсан биеийн тамирын дасгал, сургуулилт эхэллээ.

ШШГБ-ын алба хаагч нь төрийн тусгай албанд ажиллаж буй цэргийн албан хаагч болохын хувьд бие бялдрын өв тэгш хөгжилтэй байхыг эрмэлзэхийн зэрэгцээ хурд, хүч, тэсвэрийн дасгалын гүйцэтгэлийг заагдсан нормативт хэмжээнд биелүүлэх чадварыг эзэмшсэн байх ёстой.

Бие бялдрын дасгал, сургуулилт нь дээрхээс гадна стрессээс урьдчилан сэргийлэх, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх соёлыг бүрдүүлэх замаар ажиллах чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалах нөхцөл бүрдүүлэх зорилготой юм.

Сургалт долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригийн 08.00 цагаас 08.50 минутын хооронд ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир, спорт хорооны спорт танхимд мэргэжлийн багш дасгалжуулагчдын удирдлага дор явагдана.

ШШГЕГ-ын хэмжээнд явагддаг өвөл цагийн сургалтын хүрээнд алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, биеийн тамир, спортоор хичээллэх ухамсар, соёлыг бүрдүүлэх, сургалтын төгсгөлд алба хаагчдыг бие бялдрын түвшин тогтоох сорил авч үнэлгээжүүлэн сургалтын үр дүн, ач холбогдлыг бататгах юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд