loader

Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн "Ахлагчийн сургууль"-тай хамтран зохион байгуулдаг. 2019 оны гуравдугаар ээлжийн сургалт 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай явагдлаа.

Уг сургалтад 93 иргэн хамрагдан, амжилттай төгсч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны болон Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ШШГЕГ-т зохион байгуулав.

Үйл ажиллагааны төгсгөлд Захиргааны удирдлагын газрын дарга, хошууч С.Батбямба шинээр томилогдсон алба хаагчдад хандан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, идэвх зүтгэл гарган, амжилттай ажиллахыг хүслээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд