loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Цагаан тууз” аянд нэгдлээ

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сард “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 10 хоногийн аян” зохион байгуулдаг.

Энэхүү аяны хүрээнд /2019.12.02/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид “Цагаан тууз” зүүж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ. 
Анх 1991 онд Канад улсад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалснаар тус аяныг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. 
Цагаан тууз зүүснээр охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар хэзээ ч дуугүй өнгөрөхгүйгээс гадна хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч байгааг илэрхийлдэг аж.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд