loader

ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Э.Цэндбаатарыг хүлээн авч, шагнаж урамшууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хошууч С.Батбямба, Хүний нөөцийн хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Наранхүү, “Сүлд” спортын хорооны дарга, хурандаа С.Батсуурь нар /2019.10.23/ Оросын холбооны улсын Екатеринбург хотноо зохион байгуулсан боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан, шагнаж урамшууллаа.

Уулзалтын үеэр Захиргааны удирдлагын газрын дарга, хошууч С.Батбямба нөр их хөдөлмөр, хөлс, хүчээр эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулсан тамирчнаараа бахархаж байгаагаа илэрхийлж, цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүслээ.
Монголын боксчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ийнхүү  11 дэх медалийг авчраад байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд